logo
Төмөр хатагтайн таалал төгссөнийг тэмдэглэлээ

Төмөр хатагтайн таалал төгссөнийг тэмдэглэлээ

2013/04/11
Дэлхийн түүхэн дэх хамгийн анхны Ерөнхий сайд асан Төмөр хатагтай хочит Маргарет Тетчер таалал төгссөн явдалд олон улс орны төрийн тэргүүнүүд болон улс төрчид гашуудаж, эмгэнэл илэрхийлж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл үүний сацуу хатагтай Тетчерийн таалал төгссөнд баярлаж, шампанск буудуулж, үдэшлэг зохиож байгаа хүмүүс цөөнгүй байлаа. Үүний нэг жишээ нь Шотландын Глазго хотод иргэд цугларч, Маргарет Тетчерийн таалал төгссөн явдалд баярлаж, энэ өдрийг баяр болгон тэмдэглэн өнгөрүүллээ. Ойролцоогоор 200 орчим хүн нэг доор цугларч гайхалтай тэмдэглэлт өдөр хэмээн хашгиралдаж, хөөр баяр болж байсан юм. Хүмүүс гартаа “цаг нь болсон”, “шуламаас саллаа” зэрэг уриа лоозон барьсан байсан нь хүмүүсийн анхаарлыг ихэд татлаа. 11 жилийн турш Их Британийн төрийн эрхийг барьж байсан Маргарет Тетчерийн хатуу бодлого нь жирийн ард иргэд болон ажилчдад ихээхэн хүндээр тусч, хор хөнөөлийг дагуулж байсан бөгөөд харин дундаж болон түүнээс дээш давхаргын чинээлэг ард иргэдэд ээлтэй байсан хэмээн сонин хэвлэлд бичигдсэн байдаг. Маргарет Тетчерийн төр барьсан он жилүүдэд ажилчдын холбооноос олон удаа ажил хаялт зарлаж, түүнийг эсэргүүцэж байсан нь үүнийг оргүй хоосон зүйл биш гэдгийг харуулдаг.

Д.Амар
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш