Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Рэжэп Тайип Эрдоан гэргий Эминэ Эрдоан нар манай улсад айлчилж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэргийн хамт Сүхбаатарын талбайд хүндэт зочдоо угтаж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ хийсэн байна.