logo
УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгээс мэдэгдэл гаргалаа

УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгээс мэдэгдэл гаргалаа

2013/04/12
УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгээс мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь Монгол Ардын намын бүлэг, Монгол Улсын  Үндсэний Аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Тагнуулийн Ерөнхий газар, Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт хүргүүллээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ШШБЕГ-ын гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга н. Чинбат, 401-р хорих ангийн дарга н.Анаргүлд МАХН-ын дарга Н.Энхбаярын өвчний оношийг хөнгөн зэрэглэл рүү  өөрчлөн, 401-р хорих анги руу буцаан шилжүүлэх боломжийг бий болгох үүрэг өгсөн тухай мэдээлэл бидэнд ирсэн. Н.Энхбаярын эрүүл мэнд аажмаар улам бүр муудаж байгаа нь Монголын нөхцөлд нарийн шинжилгээ, оношлогоо хийх боломжгүйн улмаас тохирсон эмчилгээ хийгдэхгүй, хийгдэх боломж ч үгүй байгаатай холбоотой юм.
Гэтэл ийм нөхцөлд хийгдэж буй бага ч гэсэн эмчилгээг зогсоож хорих анги руу шилжүүлэх нь энэ хүний амь насанд шууд заналхийлж буй арга гэж бид үзэж байна.
Хүний амь насанд заналхийлэхдээ тангараг өргөсөн эмчийг татан оролцуулж байгаа нь маш ноцтой зүйл юмаа. Эмчид захиалга өгөх аргаар хүний амь насыг бүрэлгэх хамгийн ноцтой, гутамшигтай гэмт хэргийн эхлэлийг хуулийн байгууллага, тухайлбал ШШБЕГ-ын албан тушаалтан тавьж байгаа манай улсад хүний амь насанд халдах гэмт хэрэг албан ёсоор хуульчлагдан зөвшөөрөгдөх бололцоо бий боллоо гэсэн гэсэн дүгнэлтийг хийхээс өөр аргагүйд хүргэж байна.
Монгол Улсад захиалгат алуурчин эмч нар, захиалга өгдөг хуулийн байгууллагын албан тушаалтнууд гарч ирэх нь Үндэсний Аюулгүй байдалд халдаж байгаа хэрэг мөн.
Иймээс энэ бүхэнд ноцтой анхаарал тавьж арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.
 
УИХ ДАХЬ “МАХН-МҮАН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ”-ИЙН БҮЛЭГ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш