Дундговь аймгийн Засаг даргаар МАН-аас нэр дэвшсэн С.Сүхбаатар гэдэг хүн томилогдоод бүтэн, хагас сар боллоо. Аймгийн ИТХ-ын сонгуульд МАН ялсан боловч энэ хүн дөрвөн удаа санал хураалтанд орж хоёрт нь тэнцэж байж Ерөнхий сайдад нэр нь өргөн баригдсан юм. Харин МАН-аас сонгогдсон ИТХ-ын хоёр төлөөлөгч намын даргаа авилгатай тэмцэх газар шалгагдаж, бүр цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэгдчихсэн шалгагдаж байгаа атал нэр дэвшсэнийг эсэргүүцэн маргааш нь АН-д элссэнээр ИТХ-ын хүчний харьцаа 17:17-оор тэнцсэн юм. Үүнээс өмнө АН-аас сонгогдсон нэг төлөөлөгч нас нөгчсөнөөс одоо нөхөн сонгууль хийх гэж байна.
АНУ-д төвтэй нэгэн байгууллагаас Дундговьд аймант илгээсэн түргэн тусламжийн зриулалтын машиныг зувчуулж үлэмж мөнгө ашигласан байж болох баримтаас үүдэн шалгагдаж байсан С.Сүхбаатар аймгийн 70 жилийн ой тэмдэглээд өнгөрснөөс хойш дөрвөн сарын дараа “Өлгийн говь” компаниас 70 жилийн ойн хандив нэрээр 25 сая төгрөг бэлнээр авч гарын үсэг зурсан, үүндээ өөр байгууллагын тамгатай хуудас ашигласан баримт хуулийнхны гарт орсон байна. Дараа нь Эм Жи Би гэдэг компаниас мөн 110 сая төгрөг нэхсэн албан бичиг явуулсан төдийгүй уул мөнгийг хувийн компаниар дамжуулан өөртөө юмуу намынхаа сонгуульд ашигласан байж болох баримтыг шалгуулахаар хуулийн байгууллагад өгсөн гэдэг. Уул асуудлууд нэлээд шалгагдаж сэжигтэй зарим баримтууд гарч ирсэн ч хуулийн байгууллагад ажиллаж байсан ахаараа, болон хуульч танилуудаараа нөлөөлөн уул хэргийн шалгалтыг удаашруулсаар байгаа тухай яригддаг. Энэ бүхэн хуулийн байгууллагаар шалгагдаад тогтоогдох биз гэж үзье. Харин ийнхүү ээдрээтэй хэрэг дээр шалгагдаж байгаа хүнийг Ерөнхий сайд Засаг даргаар томилчихсон нь МАН-ын зүгээс хийсэн элдэв шахалт, шантаажлалтаас болсон байж таарна.
Харин С.Сүхбаатар Засаг даргаар томилогдохдоо ИТХ –д хүч тэнцүү АН-ынхантай хэрхэн тохиров, тохироогоо хэрэгжүүлэв үү гэдэг асуултад хариу нэхэх цаг болжээ.
Нэгэнт ИТХ дээр хүчний харьцаа тэнцүү учир орлогчоо АН-тай тохиролцон томилно гэсэн боловч АН-аас санал авалгүйгээр томилсон, одоо АН-аас нэр дэвшчихсэн боловч батлагдаагүй байгаа сумын Засаг дарга нарыг шууд батална гэж амласан ч одоо гурван сумын Засаг даргыг АН-ынх гэсэн шалтгаар батлахгүй байгаа төдийгүй, Эрдэнэдалай сумын Засаг даргад нэр дэвшсэн Б.Лхагвамандалыг ямар нэг шалтаг, шалтгаан алга байхад 10 дахин орж ирсэн ч батлахгүй гэж гэдийж суугааг юү гэж үзэх вэ.
Нэгэнт хүчний харьцаа тэнцүү тул Тамгын газрын дарга, хоёр хэлтсийн даргаа, агентлагуудын дарга нарын тэн хагасыг АН-аас томилно гэчихээд нэг ч томилгоо АН-аас хийлгүй өнөө хүрлээ. Ард түмний чихэнд наалдацтай нэг ч үг хэлэлгүй, дорвитойхон бүтээн байгуулалт хийх талаар ямар нэг санал, санаачилга гаргаж чадахгүй толгой дохиж суугаа энэ Засаг даргатайгаа Дундговь улсын хөгжлөөс хоцрох уу, яах вэ.
Алхам бүртээ Монгол улсын Ерөнхийлөгчийг, Шинэчлэлийн Засгийн газрыг дайрч давшилж, үгүйсгэж суудаг энэ “Улаан хамгаалагч” яаж шинэчлэлийн бодлогыг Дундговьд хэрэгжүүлэх юм бэ. Энэ тухай нь хэлж сануулахаар “Улс төрд тиймэрхүү халуурал байдаг” гэж хаацайлж суугаа санаж сэдэх ямар ч чадваргүй, ажил амьдралын өчүүхэн ч туршлагагүй, мал аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө нутгийн төсөөлөлгүй энэ Засаг даргаас Дундговийг салгаж ард түмнийг их бүтээн байгуулалтад сэрээн дуудах цаг болжээ.