“Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги”-ийн төгсгөлийн үнэлгээний дүнг ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар хэлэлцүүлсэн.
Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг халдваргүйжүүлэх хамгийн зохимжтой, байгаль орчинд ээлтэй арга болох шатаах бус арга буюу бичил долгион, өндөр даралтат уураар халдваргүйжүүлэх аргыг нэвтрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2009 оны 293 тоот тушаалаар “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги”, “2009-2013 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” баталсан билээ.
Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, Цэнхэрмандал, Жаргалтхаан сумын Эрүүл мэндийн төв, Дархан-Уул аймгийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг, Хонгор сумын ЭМТ, Сэлэнгэ аймгийн Баянгол (Баруунхараа) сумын ЭМТ, Төв аймгийн Баянчандмань сумын ЭМТ, Ховд аймгийн ЭМГ, Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, Ховд, Эрдэнэбүрэн сумын ЭМТ үнэлгээнд хамрагдсан. Эрүүл мэндийн байгууллагын 2012 оны гүйцэтгэлийн үнэлгээ хийх ажлын хүрээнд ЭМЯ-ны харъяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв болох 15 байгууллагад эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын талаар гарсан Эрүүл мэндийн сайдын 2011 оны “Эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах заавар батлах тухай” 158 тоот тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2011 оны “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах түр журам батлах тухай” А-320/305 тоот тушаалын хэрэгжилтийн байдалтай танилцсан. Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газар, 19 аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн стратегийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланд дүн шинжилгээ хийсэн. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах талаар ДЭМБ, Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил” 3 дугаар хөтөлбөр, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн холбогдох ажилтнуудтай уулзаж, мэдээлэл авсан болно.
Монгол Улсад анх удаа 2009 оноос “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги”-ийг хэрэгжүүлсэн нь шинэлэг, дэвшилттэй үйл ажиллагаа болсон бөгөөд бусад салбараас түрүүлж хог хаягдлыг цуглуулж, нэг цэгт төвлөрүүлж чадсан, нэгдсэн байгууламжтай болсон зэрэг давуу тал их байна.
Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги нь эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг цуглуулах, ангилах, тээвэрлэх, боловсруулах, устгах оновчтой тогтолцоог бүрдүүлж, байгаль орчин, хүний эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн, цагаа олсон, маш үр дүнтэй, нийгмийн эрүүл мэндийн томоохон тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн бодлогын баримт бичиг болсон байна.
Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах эрх зүйн орчин бүрдэж, нэгдсэн зохицуулалттай болж, Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргатай хамтарсан 10 гаруй тушаалууд батлагдан хэрэгжиж байна.
Стратегийг хэрэгжүүлснээр дэвшилттэй, давуу талууд байгаа ч тулгамдаж буй, цаашид анхаарах шаардлагатай асуудлууд байна.