Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 2-17 насны гурван хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо Баянголын гудамжинд айлын гэр шатжээ. Азаар хүний амь нас хохироогүй байна. Сүүлийн үед цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор гал түймэр гарах нь ихэсч байгаатай холбогдуулан иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.