logo
Ерөнхий сайдыг огцоруулах тогтоолын төслийг өнөөдөр өргөн барина

Ерөнхий сайдыг огцоруулах тогтоолын төслийг өнөөдөр өргөн барина

2013/04/12
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төсөл санаачилж, бүгд гарын үсэг зурсан тухай бид  өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр тус огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барих гэнэ. Тус тогтоолын төсөлд Засгийн газарт хариуцлага тооцох хэд, хэдэн үндэслэл байгааг дурьдсан байна.

Тухайлбал, Ерөнхий сайд Үндсэн хуулийн холбогдох заалтыг гурван удаа зөрчсөн, эдийн засгийн өсөлтийг бууруулсан гэж үзэж байгаа.

Мөн хамгийн сүүлийн жишээг огцруулах үндэслэлд дурдсан байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бурхан Халдун ууланд авиралт хийхдээ олон хүний амь насыг эрсдэлд оруулах хэмжээний ёс суртахууны алдаа гаргаж, хариуцлага алдсан гэж үзэж байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш