logo
Аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих тухай хуулийн төслийг бэлэн болголоо

Аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих тухай хуулийн төслийг бэлэн болголоо

2013/04/12

Монгол Улсын  Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Хууль хяналтын байгууллагын тогтолцооны шинэчлэлт хийх”, “Салбарын мэргэшсэн хяналтын байгууллага бий болгохзорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Шадар сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр  “Аж ахуйн үйл ажиллагаанд тавих хяналтын тухай” хуулийн төслийг  Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нарт өргөн барилаа. 

Хуулийнтөсөл нь 8 бүлэг, 50 зүйлтэй бөгөөдэнэ хуулийн төсөлтэй  холбогдуулан  90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах аж.

Тус хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Шадар сайдынахлах зөвлөх Н.Батсуурь, Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпораци, ЗГХЭГ, ХЗЯ болон  МХЕГ-ын  төлөөлөл ажилласан байна. 

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш