logo
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192000 мянган төгрөг болголоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192000 мянган төгрөг болголоо

2013/04/13
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө буюу сард 192000 мянган төгрөг байхаар тогтоожээ. Энэ тухай өнөөдөр УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ.
 2011 оны дөрөвдүгээр сард Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 835 төгрөг, 71 мөнгө буюу сард 140400 төгрөг байхаар тогтоосныг 192000 мянган төгрөг болгох шийдвэр гаргаснаар өмнөх хэмжээнээс 36,7 хувиар нэмэгдэж  байгаа аж.  Харин  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  хэрэгжүүлэх хугацааг  энэ оны аравдугаар сард хэлэлцэгдэх ёстой төсвийн тодотголын өмнө буюу есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр баталгаажуулжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш