logo
Монголын өсвөрийн хөлбөмбөгчид Азийн аварга шалгаруулах тоглолтод оролцож байна

Монголын өсвөрийн хөлбөмбөгчид Азийн аварга шалгаруулах тоглолтод оролцож байна

2013/04/13

Монголын  13 хүртэл  насны  хөлбөмбөгийн  шигшээ  багийнхан анх удаа зохион байгуулагдаж  буй  Азийн  аварга  шалгаруулах  тэмцээнд  оролцож байна. Тэмцээн Хонгконгод болж байгаа юм. Тэмцээний урьдчилан шалгаруулах тоглолтод  нийт  46 улсын  шигшээ баг оролцохоор бүртгүүлжээ. Багууд  найман хэсэгт  хуваагдан өрсөлдөж байгаа  бөгөөд  Монголын  шигшээ  баг  “H” хэсэгт Япон, БНАСАУ, Хонгконг, Макаогийн өсвөрийн хөлбөмбөгчидтэй багтсан байна. Хэсгээс тус бүр хоёр баг дараагийн шатанд шалгарна.

Шигшээ багийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, дасгалжуулагчаар спортын мастер Г.Донтор, туслахаар спортын мастер Б.Батболд нар ажиллаж  байна.
Монголын өсвөрийн тамирчид өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд Макаогийн багтай тогложээ. Энэ сарын 14-нд Японы, 16-нд БНАСАУ-ын, 17-ны өдөр Хонконгийн багтай тус тус учраа тааран тоглох юм байна.
 
 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш