Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатар Итали Улсын Цагдаагийн дээд боловсролын сургуулийн захирал дэслэгч генерал Винчензо Жулианитай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол Улсын Хууль сахиулах Их сургуулийг Италийн Цагдаагийн төрөлжсөн сургуулиудтай холбож хамтран ажиллах, харилцан туршлага судлах, сонсогч солилцох боломжийн талаар ярилцаж, Италийн хууль сахиулах байгууллагуудын боловсон хүчин бэлтгэх тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.
Италийн хууль сахиулах албадын боловсон хүчний бэлтгэл, сургалт, дадлагажилтын тогтолцоо нь Европын Холбоондоо нилээд дээгүүрт ордог аж.