Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 тоот тогтоолыг үндэслэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршил дээр барилгажилтын ажлыг гүйцэтгэхэд эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох уралдаант шалгаруулалтын урилгыг 2013 оны 03.14-ны өдөр олон нийтэд нээлттэй зарласнаас хойш одоогийн байдлаар дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд барилгажилтийн төслийг хэрэгжүүлэхээр 10 компани шалгараад байна.
Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дээрх оршин суугч иргэдийн саналаар дэмжлэг авч хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцох эрх аваад буй 10 компани нь, дараагийн үе шатны буюу “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д зааснаар тухайн байршил дээрх оршин суугч иргэн газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэдтэй 04-р сарын 08-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд гэрээ байгуулахаар ажиллаж байна.
Энэ удаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15–ны өдрийн А/310 тоот захирамжийг тус тус үндэслэн “Хотын захиргааны шинэ цогцолбор” төслийг хэрэгжүүлэх, зураг төсөл, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох уралдаант шалгаруулалтын урилгыг олон нийтэд зарлаж байна. Өмнөх урилгын дагуу /2013 оны 03.14-ны өдөр/ төлөвлөгдсөн байршлуудаас, Сүхбаатар дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр дэх “Дамбадаржаа орчмын” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 13,0 га байршилд төсөл хэрэгжүүлэгчийн санал ирээгүй учраас энэ удаа мөн зарлаж байгаа юм гэж Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.