logo
Анкарагийн гудамжийг нээлээ

Анкарагийн гудамжийг нээлээ

2013/04/13
Өнөөдөр өглөө Анкарагийн гудамжийг нээлээ.   Анкарагийн гудамжны нээлтийн ёслолын ажиллагаанд Бүгд Найрамдах Турк улсын Шадар сайд ноён Бүлэнт Арынчи болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцлоо.
Бүгд Найрамдах Турк Улсын Шадар сайд ноён Бүлэнт Арынчи нээлтийн ёслол дээр  хэлсэн үгэндээ Монгол Туркийн найрамдалт хамтын ажиллагааны нэгэн илэрхийлэл болсон Улаанбаатар хотын Анкарагийн гудамжийг ТИКА-ийн дэмжлэгтэйгээр тохижуулан хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Манай хоёр улс өнө эртнээс эв найрамдалтай, найрсаг харилцаатай байж ирсэн бөгөөд Турк улсад Монголын эзэнт гүрний их хаан Чингисийн нэрээр нэрлэсэн томоохон цогцолбор байдаг гэдгийг онцлон хэлсэн юм.  Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Турк улсын хөрөнгө оруулалтаар нийслэлчүүд бид нэгэн сайхан гудамжтай боллоо. Та бүхэндээ нийслэлийнхээ иргэдийн өмнөөс талархалаа илэрхийлье гэв.
Зоос гоёл ХХК-ийн уулзвараас СУИС хүртэлх гудамжийг Бүгд Найрамдах Турк улсын Анкара хотоор овоглосон  бөгөөд 2.8 га талбайг эзэлдэг. Тус гудамжийг тохижуулахад 700 мянган ам.доллар зарцуулахаар 2010 онд талууд гэрээнд гарын үсэг зурсан юм. Тохижилтын ажлын хүрээнд  гудамжны ногоон байгууламж, явган зам, Ата туркийн нэрэмжит ерөнхий боловсролын 5 дугаар дунд сургуулийн гадна талбайд Туркийн уламжлал болох NAZAR-г бэлэгдсэн байгууламж, усан оргилуур, амрах  талбай, гэрэлтүүлгийн ажлууд хийгдсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш