Үзэл суртал гэдэг хүнд хамгийн ихээр эрч хүч урам зориг хайрладаг. Түүнийг нь булаах, зэрэмдэглэхийг иргэн, ард түмэн, улс үндэстэн хэрхэвч тэвчдэггүй.
Монголын ард түмэн удахгүй Солонгосын шашны байгууллагатай хамтран Хүн гүрний түүхэн ойг энэ сарын 24-27-ны өдрүүдэд Их жанжны талбайд тэмдэглэх гэж байна. Хангуг улсын Мүүний шашны байгууллагын талаар манай сайт өмнө нь дэлгэрэнгүй мэдээлж байсан билээ.
Мүүний шашны байгууллага (Монголд Эв нэгдлийн хөдөлгөөн, Эв нэгдлийн сүм нэрээр үйл ажиллагаа явуулдаг) ямар учраас Монголын тулгар төр байгууллагдсаны түүхэн ойн баярыг манай улсад тэмдэглэх гэж байгаа нь анхаарал татаж байна.
Зохион байгуулагчид тус наадмаа “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам” гээд нэрлэчихэж.
Хаанаас гарч ирсэн Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхий наадам бэ? Тэгэхээр Хүннү гүрнээс олон улс үүссэн гэж ойлгогдох нь. Солонгосын ард түмэн ч Хүн гүрнээс үүдэлтэй болох нь ээ. Түүхэн үнэн, эх сурвалжийн хувьд Монгол Улсын анхны төрт улс 2220 жилийн өмнө Хүннү гүрэн үүссэн хэмээн үздэг. Гэтэл мөн БНСУ Хүннү гүрнээс үүсэлтэй гэж үү.
Монголын ард түмэн Хүннүчүүдээс үүсэлтэй, хүннүчүүдийн удам угсаа гэдгээ сургуульд орсон цагаасаа мэдэж эхэлдэг. Үүндээ итгэдэг. Түүхэн баримтын хувьд ч үүнийг хэн ч үгүйсгэхгүй.
Гэтэл ямар учраас юуны тулд Солонгосын шашны байгууллага их гүрний маань ойн баярыг бидэнд тэмдэглэж өгөхөөр болов. Монголын ард түмэн өөрсдөө зохион байгуулж болохгүй гэж үү.
Төрт улс болон үүсч хөгжсөн ойн баяраа харийн Хангуг нөхдүүдээр заалгаж, тэмдэглэх нь ямар учиртай вэ. Мүүнийхэн, эв нэгдлийн хөдөлгөөнийхөн энх тайван нэрийн дор Монголын түүхэн уламжлал, гарал үүслийг маань булаах гэсэн юм биш биз. Энхийн нэртэй наадмын цаана манай улсын түүх соёлыг булаан авах атгаг санаа оршиж байгаа юм биш биш үү.
Халдашгүй бүрэн эрхт Монгол Улс гадны шашны байгууллагын зөвлөмжөөр (санаачлагаар) түүхэн ойгоо тэмдэглэх гэж буй нь хэн хүний эгдүүцэл, бас харуусал дагуулж байна.
Түүнчлэн Солонгосын шашны байгууллага Монголын ард түмний түүхэн гарал үүслийг маань булаагаад зогсохгүй, энх тайван нэрийн дор монголчуудын тархийг угаах зэвсэгээ болгож байгаа гэх хардлага төрүүлж байна.
Тодруулбал Солонгосын Мүүний шашин Монголд орж ирээд 10 гаруй жилийн нүүрийг үзээд буй.
Энэ шашны байгууллага үндсэндээ монголын залуусын тархийг энэ хугацаанд угаах ажил хийсэн гэж дүгнэж болохоор байдаг. Залуусыг гишүүнээр элсүүлж, номлолоо үйлдээд л...
Залуусыг гудамжинд бараа заруулж, монгол залуусыг хооронд нь болон гадаадын иргэнтэй гэрлүүлэх ёслол үйлддэг. Монгол охид бүсгүйчүүдийг харийнхантай гэрлүүлдэг гээд энэ байгууллагын санаа зоригийг ойлгоход хэцүү.
Гэхдээ дээрх шашны байгууллага энх тайван нэрийн дор шашны үзэл суртлаа түгээн дэлгэрүүлэхийг санаархдаг нь хамгийн аюултай гэж дүгнэж болно. Өөрөөр хэлбэл Мүүний шашны байгууллага нь хэрхэн ямар үйл ажиллагаа явуулдагаа нийгэм олон нийтэд ил болгохыг хүсдэггүй ба ихэд нууцладаг. Харин үзэл санаа, удирдлага нэгтэй төрийн бус байгууллагынхаа нэрээр сайн дурын үйл ажиллагаа явуулж олон нийтэд энх тайвныг баримтлагчдын дүр эсгэж, тус байгууллагаараараа дамжуулан шашны байгууллагадаа урвуулах арга замыг явуулдаг нь хамгийн аюултай байдаг ажээ.
Дээрх энхийн наадам ч Монголд үйл ажиллагаа явуулж буй шашны болон энхийн нэртэй эрээвэр хураавар олон нийтийн байгууллагынхаа нэр хүндийг өсгөхийг оролдож байгаа нь нууц биш байна.
Зохион байгуулагчдын нэрсийг үзвээс “Энх тайвны санаачилга”, “Дэлхийн энхийн их наадам сан”, “Энх тайвны хөдөлгөөн” гээд Мүүний шашны үйл ажиллагааг хөхүүлэн дэмждэг, тус шашны номлогчдын удирддаг байгууллага байгааг анзаарч болно.
Солонгосын шашны байгууллагын зохион байгуулдаг дээрх энхийн их наадмын үйл ажиллагаа нь 2007 онд анх зохион байгуулагдаж байжээ. Үнэн хэрэг дээрээ дэлхийн энхийн их наадам бус манайх шиг буурай хөгжилгүй орнуудад зохион байгуулагдаж байсан байх юм.
Тухайлбал Молдав, Африк зэрэг хөгжил буурай орнуудад зохион байгууллагддаг юм байна. Том гүрэн /Солонгос/-ий соёл, зан заншил, шашны үзлээ буурай оронд нэвтрүүлэх санаархал Энхийн их наадам зохион байгуулагчдад байгаа бололтой.
Харамсалтай нь манай төрийн байгууллага дээрх үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж байгаа нь ашиг сонирхлын зөрчилдөөн байгаа гэж хардахад хүргэж байна.
Мүүнийхэний зохион байгуулж буй Хүннү гүрэн байгууллагдсаны 2220 жилийн ойн түүхэн баяр “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-д тус шашныг үүсгэн байгуулагч Мүүн /Sun Myung Moon/-ий хүү номлогч Хён Жин Нэм хүндэт зочноор оролцож нээлтийн үг хэлэх юм байх.
Хангуг эр Хүннү гүрний үүсэл хөгжлийг минь булаагаад зогсохгүй, Монгол Улсын минь түүхэн бахархал эзэн Чингис хаан, Ардын хувьсгал, тусгаар тогтнолын цогтой тэмцэгч Д.Сүхбаатар жанжны хөшөөний дэргэд Мүүнизмийн сургаалаа чанга дуугаар хашгирах нь ээ. Түүх соёл, зан заншил руу маань нулимсан, энх тайвны утгатай гоё үгсийг шидлэх нь дамжиггүй.
Чингис хаан, Д.Сүхбаатар жанжны маань хөшөөд, тусгаар тогтнолыг заналхийлсэн тэр Хангуг эрийн хашгирааныг ямарханаар хүлээж авах бол.
Бас Монгол хүний чихний хажуугаар юу болж өнгөрөх бол. Гадны нэг шашны номлогч дураараа ирээд Монголын тусгаар тогтнол эрх чөлөөний минь талбайд дураараа хашгирах нь ямархан сэтгэгдэл төрүүлэх бол оо. Тэр Хангуг эрийн хашгираан ямархан байх бол оо.
Аймаар юм аа. Халуун нурман дээр ус асгах шиг.
Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал хаана байна. Соёл зан заншил минь хаашаа одно вэ.
Н.Арвин
Shuum.mn