Дэлхий дээр амьдарч байгаа зургаан хүн тутмын нэг буюу тэрбум гаруй хүн лалын шашин шүтэж байна. Өчигдөр дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Мусульман шашинтнууд сарын турш үүрийн гэгээ хаяарахаас эхлээд үдшийн бүрий болтол идэх, уухыг тэвчдэг Рамадан сар эхэлснийг тэмдэглэлээ. Гэхдээ энэ жил Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудад дэгдсэн үймээн самуун бурхны өмнө номхон хүлцэнгүй гэдгээ илэрхийлж, хүмүүст баяр талархал илгээдэг энэ уламжлалд нөлөөгөө үзүүлжээ. Өнгөрөгч нэгдүгээр сараас хойш энэ бүс нутагт орших хэд хэдэн улс олон жилийн турш дэглэмээ тогтоосон удирдагчдын эсрэг жагсаал цуглааны хөлд дарагдсан. Хамгийн түрүүнд Тунисчуудын жагсаал амжилтанд хүрч, ерөнхийлөгч Бэн Али огцорсон нь олон жил "унтаж" байсан Арабчуудад урам зориг өгсөн гэж хэлж болно. Олонхи тохиолдолд тэдгээр жагсаал цуглаан, хөдөлгөөнүүд харгис эсэргүүцэлтэй нүүр тулгарсан. Эрх баригчид жагсагчдын эсрэг арга хэмжээ авснаар энэ нь зарим оронд удаан хугацааны хүчирхийлэл болон өргөжсөн билээ.
Засгийн газрын эсрэг ихэнх жагсаал хөдөлгөөнүүд сүсэгтнүүд сүмд уулзаж мөргөл үйлдсэний дараа болсон юм. Ийнхүү Рамадан сар эхэлж байгаа нь зарим засгийн газруудыг түгшээж байна. Учир нь сүсэгтнүүд нэг цугларан мөргөл үйлдэх нь тэдэнд жагсаал цуглаан хийх боломжийг бий болгож байгаа юм.
Египет улс
Кайр хотын Тахрирын талбайд олноороо цугласан идэвхтнүүд Рамадан сарын үеэр түр "амьсгаа авах" болно. Египет дэх улс төрийн 26 нам болон жагсаал хөдөлгөөнийхөн ням гаригийн өглөө жагсаал цуглаанаа түр зогсоохоо мэдэгдсэн мэдэгдлийг гаргажээ. Харин Рамадан сар дуусах үед ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцруулсан жагсаалын төв болж байсан талбайд эргэн ирнэ гэдгээ уурлаж бухимдсан жагсагчид мэдэгдсэн байна. Мубаракийг огцорсны дараа төрийн эрх мэдлийг авсан хүмүүс хэтэрхий удаан ажиллаж байна, өөрчлөлт шинэчлэлтийн хурд хэтэрхий удаан байна хэмээн Египетчүүд бухимдаж байгаа юм. Тэд жагсаал цуглааны үеэр жагсагчдыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан цагдаагийн албан хаагчдыг хурдан хугацаанд шүүж, онц байдлын хуулийг цуцлахыг шаардаж байна.
Йемен улс
Рамадан сар эхэлж байгааг тохиолдуулан хэлсэн үгэндээ Йемений ерөнхийлөгч Али Абдула Сале улс оронд нь нүүрлээд байгаа хямралыг гэтлэх цорын ганц арга зам бол үндэсний хэмжээнд хэлэлцээр явуулах гэдгийг онцолжээ. Ард түмэндээ өгсөн амлалтаасаа удаа дараа буцаж байсан Сале зургадугаар сарын эхээр халдлагад өртөн хүндээр шархадсаныхаа дараа Саудын Арабын Рияд хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Түүний мэдэгдлийг Саба мэдээллийн агентлаг дамжуулжээ. Египетэд хувьсгал гарсны дараа буюу хоёрдугаар сарын 11–нд Йеменчүүд ерөнхийлөгч Салегийн 33 жилийн дэглэмийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн. Үүнээс нэг сарын дараа Сале парламентыг тогтолцоог бий болгох үндсэн хуулийн төслийг санал болгосон хэдий ч жагсагчид түүнийг огцрохыг шаардсаар байсан бөгөөд улс төр болон цэргийн өндөр албан тушаалтнууд огцорч эсвэл сөрөг хүчинтэй нэгджээ.
Сале булангийн орнуудын зуучилсан эрх мэдэл шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурна хэмээн хэд хэдэн удаа худал амласны дараа сөрөг хүчний бүлгүүд, зарим овог аймгийнхан, лалын зэвсэгт бүлэглэлүүд болон аюулгүйн хүчнийхний зөрчилдөөн улам гаарсан юм.
Ливи улс
Иргэний дайны хөлд дарагдаад байгаа Ливи улсын нийслэл Триполи хот дахь засгийн газрын албаны хүмүүс өөрсдийнх нь хэлснээр цуст Рамадан сард бэлтгэж байжээ. Ливийн удирдагч Муаммар Каддафиг дэмжигчдийн саяхан зохион байгуулсан цуглаан дээр Лалын шашны хувраг Мохамед Мадани Чоуареф хэлэхдээ Каддафид үнэнч цэргүүд фронт дээр байлдаанаа үргэлжлүүлэхийн тулд Рамадан сарын уламжлалыг эвдэн өдрийн цагаар ч хоол хүнс хэрэглэх эрхтэй байх болно гэсэн байна.
Өнгөрөгч хоёрдугаар сард Ливи улсад бослого үймээн гарсан. Жагсагчид засгийн газрын барьж байсан барилга руу нэвтэрч эзлэн авч байжээ. Тэд удалгүй хүчээ авсан бөгөөд улс орноо 40 гаруй жил дарангуйлсан Муаммар Каддафиг огцрохыг шаардсан хөдөлгөөн засгийн газрын харгис хариу ажиллагаатай нүүр тулгарснаар Ливид иргэний дайн дэгдсэн юм. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гаргасан иргэдийг хамгаалах зорилготой тогтоолын дагуу НАТО Ливид цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн. Зөрчил үймээн эхэлснээс хойш бараг зургаан сар өнгөрөөд байгаа ч Ливийн босогчид болон засгийн газрын хүчнийхний аль аль нь илт давуу ялалт байгуулаагүй хэвээр байна.
Сири улс
Өчигдөр Сирийн нийслэлд хийхээр төлөвлөөд байсан жагсаал үргэлжлэх нь тодорхойгүй байна. Үүнээс нэг өдрийн өмнө Сирийн армийн танкууд Хама хот руу дайран орсон. Энэ мэт цуст ажиллагаануудын улмаас Сири даяар 70 орчим хүн амь үрэгдэж 100 гаруй хүн шархадсан тухай хүний эрхийн бүлгүүд мэдээлсэн байна. Ийнхүү лалын шашны ариун сар эхлэхээс өмнөхөн Сирийн засгийн газар иргэдийнхээ жагсаалыг хорихын тулд харгис ажиллагаа явуулсан нь цочирдмоор хэрэг гэж Английн батлан хамгаалахын сайд Уилъям Хейг мэдэгджээ.
Гуравдугаар сарын дунд үеэс хойш ерөнхийлөгч Башар Ал Ассадын дэглэмийг эсэргүүцсэн иргэд жагссаар байгаа засгийн газар тэдний эсрэг харгис арга хэмжээг авсаар байгаа юм. Зөрчил үймээн дэгдэж, иргэд амь насаа алдсан нь зэвсэгт бүлэглэлүүдийн буруу гэж Сирийн засгийн газар мэдээлсэн. Харин аюулгүйн хүчнийхний явуулж байгаа харгис ажиллагаанаас болж иргэд олноороо амь үрэгдсэн тухай идэвхтнүүд хэлсэн байна. Ийнхүү иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэж байгаа ерөнхийлөгч Ассад олон улсын ширүүн шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Афганистан улс
Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа НАТО-н хүчнийхэн халдлагад өртөх нь нэмэгдсэн. Афган дахь Америкийн цэргийн командлагч, Адмирал Майк Мюллэн ням гаригт Кабулд хийсэн мэдэгдэлдээ Рамадан сарын үеэр юу болохыг төсөөлөхөд бэрх байгааг онцолжээ. Хүчирхийлэл, халдлага нэмэгдэх, эсвэл буурахыг мэдэхгүй байна гэж тэрээр хэлсэн байна.
Афганистан холбоотны хүчний 150 цэрэг үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд 100 мянга орчим нь Америк цэргүүд юм. Энэ оны сүүлээр Америкийн тал 10 мянга орчим цэргээ Афганаас гаргана.
Э.АМАР