Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын туслах прокурор эмэгтэй сураггүй болоод 2-3 хонож байгаа тухай сайтуудаар мэдээлээд удаагүй байна. Тэгвэл "Туслах прокуророор ажиллаж байсан 30 гаруй насны эмэгтэй сураггүй болсон гэх мэдээллийн дагуу бид эрэн сурвалжилж, цогцсыг нь оллоо. Тэрбээр Хороолол гэж нэрлэдэг гэр хорооллын суурингаас Сэлэнгэ аймгийн төв орох замд голын эрэг орчимд осгосон байдалтай олдсон. Гаднын ямар нэг нөлөө бий эсэхийг тогтоохоор ажиллаж байна” гэж тус аймгийн Цагдаагийн хэлтэсээс мэдээлжээ.