Наадмын өмнө
Наадмын өмнө нэгэн алдарт уяачийн уяан дээр морины комиссийн дарга ирэв. Комиссийн дарга ирснийг мэдээгүй уяач хурдан азаргандаа нэг хүрэн юм өгч байна гэнэ.
-Та чинь мориндоо юу өгөөд байна аа? Цочсон алдарт уяач:
-Аа, юу…чихэр өгч байна аа, гээд өөрөө нэгийг идэж морины комиссийн даргад нэгийг өгөв. Наадмын өглөө боллоо. Уяач азарганыхаа хацрыг алгадан:
-За хүрэн халзан минь, энэ наадамд чиний өмнө хэн ч гишгэхгүй ээ, хэрэв гишгэвэл комиссийн дарга бид хоёр л гишгэнэ, хэмээн өгүүллээ.
Батмэн
Согтуу залуу барнаас гараад явж байтал хар гивлүүртэй мусулман хүүхэн явж байхыг харав, нүд ирмэх зуур залуу хүүхэн рүү гүйж очоод жийж унагаав. Хүүхнийг босгож байгаад хоёр элэгдэв. Шанаадаж унагаав. Эцэст нь, за батмэн гуай таны нөгөө мундаг гээд байсан чинь хаана байна???
Арванхоёрт л ирээгүй нь яамай
Эхнэр гэртээ оройтож ирсэн нөхрөөсөө:
-Хэдэн цаг болж байгааг мэдэж байна уу?
-Үгүй. Эхнэр гурилын модоор цохино.
-Май нэг цаг, май хоёр цаг, май гурван цаг болж байна мэдэв үү!
-Ёо ёо-ёо, арванхоёрт л ирээгүй нь яамай.
Зүүдний тайлал
Эхнэр нөхөр хоёр Мартын 8-ны өглөө сэрнэ. Эхнэр нь тааламжтай суниаснаа:
-Би ёстой сайхан зүүд зүүдэллээ. Чи мартаар надад очир алмаазан шигтгээтэй бөгж бэлэглэлээ гэж. Юу гэсэн үг юм бол гэхэд нөхөр нь:
-Орой чи мэдэх болно. Орой нь эхнэр нь ажлаасаа эрт ирээд ширээ засан лаа асаагаад байж байтал нөхөр нь ирээд туузаар зангидсан гоё хайрцагтай зүйл өгч гэнэ. Эхнэр нь онгойлгоод хартал “Зүүдний тайлал” гэсэн ном байжээ.
Цаг уурч
Цаг уурын мэргэжилтэн тэнгэр өөд аварга том дурангаар харж байснаа, удахгүй бороо орох нь гэв. Туслах нь яаж мэдсэн тухай асуухад цаг уурч:
-Нуруу өвдөж, үе мөчөөр шархираад нэг л бишээ.