logo
Facebook сүлжээг үндэслэн байуулагч Марк Цукерберг улс төрийн нам байгуулна

Facebook сүлжээг үндэслэн байуулагч Марк Цукерберг улс төрийн нам байгуулна

2013/04/13
«АНУ урагшаа» гэдэг цагаачлалын шинэтгэлд үйл ажиллагаагаа чиглүүлэх улс төрийн нам байгуулах тухай Facebook сүлжээг үндэслэн байуулагч Марк Цукерберг албан ёсоор зарлан мэдээлэв. «АНУ-д цагаачлалд тавьж байгаа хэт хатуу хяналт гадаадаас авьяаслаг боловсон хүчнийг ажилд авах боломж олгохгүй байна» гэж Цукерберг «Вашингтон пост» сонинд нийтлүүлсэн өгүүллэгдээ мэдэгдсэн байна. Түүнээс гадна намын үйл ажиллагаа боловсрол ба ШУ-д хөрөнгө оруулахыг дэмжихэд чиглэгдэнэ. Yahoo! компанийн гүйцэтгэх захирал Марисс Майер, Google компанийн захирлуудын зөвлөлийн дарга Эрик Шмидт, LinkedIn Corp. үндэслэн байгуулагч Рейд Хоффан нар намыг зохион байгуулахад оролцсон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш