МАХН-ын дарга Н.Энхбаяр баривчлагдан хоригдоод нэг жилийн нүүрийг үзэж байгааг эргэн санаж, өчигдөр МАХН-аас “21-р зууны Улс төрийн хэлмэгдүүлэлт” эрдэм шинжилгээний хурлыг Чингис зочид буудалд зохион байгуулжээ. Харин энэ хурлыг үймүүлэн, хэсэг залуучууд дундуур нь дайран орж иржээ.
Тэдгээр залуучууд “Даяар Монгол” хөдөлгөөний дэд тэргүүн Г.Ганбат тэргүүтэй хүмүүс бөгөөд хурлыг үймүүлэн, дайран орж ирж, илтгэгчийн үгийг тасалдуулан танхайрсан байна. Савхин хүрмээр жигдэрсэн хэсэг залуучууд хурлын дундуур “Бид нэг жилийн өмнө МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-д нэгдсэн. Гэтэл та нар биднийг тоохгүй байна” хэмээн орилж хашгичин, тэнд цугласан олныг үймүүлж сандаргасан байна.
Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаярын улс төрийн зөвлөх, улс төр судлаач Л.Эрдэнэтуулаас тодруулахад: “Тэдгээр залуучууд хурлыг үймүүлэх зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн захиалгаар, мөнгөний төлөө явж байгаа нь илт харагдаж байсан. Хэрэв тэгээгүй бол тэд нэрээ өгч бичүүлээд, хурлын дундуур соёлтойгоор үг хэлж, санал бодлоо хэлэх боломж бүрэн байсан.