Офшор татварын диваажин байхаа больно.Томоохон компаниудын далд худалдаа болон нэрд гарсан нөлөө бүхий этгээдүүдийн офшор дахь дансуудын тухай мэдээлэл нийтлэнэ гэсэн Мөрдөн байцаах сэтгүүлчдийн олон улсын нэгдлийн амлалтыг ажиглагчид тэгж үнэлжээ. Офшортой дайн хийж эхлэвэл олон улс төрч, санхүүгийн ажилтнууд дампуурах төдийгүй ХХ зууны шувтаргын санхүүгийн загвар сөнөж мэднэ гэж шинжээчид анхааруулав.
Санхүү,улс төрийн элитын төлөөлөгчдийн улс дамнасан бизнесийн ил тод биш байдал зэвүүцэл төрүүлсээр байна. Дэлхийн эдийн засгийн нөгөө талыг үзүүлэхийг нийт олон шаардаж байна. Британийн Виргиний арлуудын офшорын барагцаалбал 120 мянган компанийн үйл ажиллагааны тухай 2,5 сая баримт бичиг бидэнд байна гэж саяхан ICIJ зарлан мэдээллээ. Дэлхийн 170 улсын иргэд цэст багтсан юм. Мэдээллийг аажмаар нийтэд зарлаж мэдээлнэ. Анхны нийтлэл удахгүй бий болно.
Мөнгө хөрөнгөө болон компаниудын эздийг далдлах газар үгүй гэсэн дүгнэлт сэтгүүлчид яаран хийжээ. Энэ нь буруу дүгнэлт гэж шинжээчид үзэж байна. 1-рт дэлхийн бүр британийн офшорын системийн зөвхөн ялимгүй хэсгийг илрүүлсэн байна.
Офшорыг санамсаргүй байгуулаагүй. Тэргүүлэх улс орнууд хэдэн зорилтыг биелүүлэхээр тэдгээрийг байгуулсан. Энэ нь мөнгө хөрөнгөө татвараас далдлан нуух ба томоохон компаниудын өрсөлдөх хэрэгсэл юм. Компани офшорыг дамжин зардлаа багасгаж, экспортоо хямдруулж байна. Эцэст нь офшор бол санхүүгийн капиталаас нийгэмд шахалт үзүүлэх арга хэрэгсэл мөн. Төр улсаас томоохон бизнесийн ажлын дүрмийг чангатгавал хөрөнгөө улс орноосоо гаргаж офшорт шилжүүлнэ гэж сүрдүүлдэг.
Офшор нийт олны эгдүүцэл төрүүлж байгаа нь мэдээжийн хэрэг. Эдгээр офшорыг нэг жилийн дотор хааж болно. Ингэх эдийн засгийн хялбар механизм байгаа. Харин санхүүгийн олигархитой нягт холбоотой засгийн газраас ийм арга хэмжээ авахыг хүсэхгүй, чадахгүй байгаа нь өөр хэрэг гэв.
Ямар ч байсан офшорыг эрт орой нэгэн цагт устгах юм. Тэгэхгүй бол офшор дэлхийн эдийн засгийг сүйтгэж мэднэ. Энэ нь нэлээд ээдрээтэй үйл явц болно. Офшорыг устгавал орчин цагийн санхүүгийн систем оршихоо болино гэж зарим эдийн засагч үзэж байна. Тэгвэл илүү боловсронгуй офшорыг байгуулж болзошгүй…