logo
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудад хандан албан тоот илгээлээ

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудад хандан албан тоот илгээлээ

2013/04/14

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа нийт хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудад хандан дөрөвдүээр сарын 12-ны өдөр албан тоот илгээлээ.

Уг албан тоотод, “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын дарга З.Энхболд болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нартай холбоотой “З.Энхболд, Х.Баттулга нар засаг булаацалдаж эхэллээ” сэдэвтэй бодит үнэнд үл нийцэх гүтгэлэг мэдээлэл цацагдаж байна. Аливаа мэдээлэл нь бодит үнэнийг агуулсан, эх сурвалжийн нотлох тайлбар, баримттай байх ёстой.

Иймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд ийм гүтгэлгийн чанартай мэдээлэл нэвтрүүлэхгүй байж мэргэжлийн ёс зүйгээ дээдлэн, зөвхөн үнэнийг мэдээлэх үүргээ ухамсарлан ажиллана гэж найдаж байна” гэсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш