logo
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцлээ

2013/04/14
Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны  04 дүгээр сарын 13-нд болж 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

-Татварын ерөнхий газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны санал дүгнэлтийг үндэслэн согтууруулах ундаа үйлдвэрлэдэг 10 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг хүчингүй болголоо. 

-Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Л.Болдод зөвшөөрлөө.  

-Ханой хотноо өнгөрсөн сард болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссийн 15 дугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд бөгөөд тус комиссийн Монголын хэсгийн дарга Х.Баттулгад даалгалаа. 

-Шинэ Дели хотноо болсон Монгол Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны IV хуралднааы дүнг сайшаж, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд, тус хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Л.Гантөмөрт даалгалаа.  

-Агаарын хөлгийн санхүүжилтийн тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. БОИНГ компаниас эхний ээлжинд худалдан авах Б767-300ER загварын агаарын хөлгийн төлбөрт шаардлагатай 114 сая 450 мянган ам.долларын эх үүсвэрийг Засгийн газрын богино хугацааны баталгааг үндэслэн дотоодын санхүүгийн зах зээлээс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш