logo
АНУ-ын өрийн хямрал Өмнөд Америкийн орнуудад ашигтай

АНУ-ын өрийн хямрал Өмнөд Америкийн орнуудад ашигтай

2011/08/04
АНУ-ын өрийн хямрал цааш даамжирвал Өмнөд Америкийн орнуудад ашигтайгаар эргэнэ. Учир нь хөрөнгө оруулагчид АНУ-д итгэх итгэлээ алдаж, сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжиж байгаа Бразил, Колумби зэрэг Латин Америкийн орнуудад хөрөнгөө оруулж эхэлнэ гэж эдийн засагчид үзэж байна. 
Бүгд найрамдахчуудын өргөн барьсан өрийн хязгаарыг бага хувиар нэмэгдүүлэх төсөл 267, 161-ийн харьцаатайгаар батлагдаж, Обамагийн засаг захиргаа төсвийн зарцуулалтдаа анхаарал тавьж, багасгах даалгавар авсан. Одоогоос сарын өмнө АНУ-ын эрх баригчид зээлийн дээд хязгаарын талаар ярилцаж эхлээгүй байхад хүмүүс Америкийн нийт өр 14 триллион долларт хүрснийг анзаараагүй байсан юм. Харин бүх зүйл ил тод болсны дараа хөрөнгө оруулагчид мөнгөө өсгөх өөр шинэ зах зээл хайж эхэлсэн. Тэр нь магадгүй Өмнөд Америкийн орнууд. Тэр тусмаа Бразил, Аргентин зэрэг эдийн засаг нь хурдтай өсч байгаа орнууд байж болох юм гэж эдийн засагчид үзэж байгаа. Хэрэв цаашид АНУ-ын эдийн засаг тогворжихгүй удвал хөрөнгө оруулагчид Колумб, Перу, Чили зэрэг улсын шинэ зах зээл рүү хөрөнгө оруулж эхлэх юм байна. Учир нь эдгээр улсууд зах зээлийн сонгодог, өрсөлдөөнтэй замаар замнаж байгаа. Өнгөрсөн хэдэн жилд эдийн засгийн реформ амжилттай хийсэн Өмнөд Америкийн орнуудын газрын тосны компаниуд АНУ-д болж байгаа үйл явдлыг анхааралтай харж, хөрөнгө оруулагчдыг уриалан дуудаж байгаа. “АНУ болон ЕХ-ны мөнгөний бодлого, тогтворгүй байдлаас болоод Латин Америкийн орнууд хохирч байна. АНУ-ын өрийн хямрал зөвхөн Америк тив биш дэлхийн бусад орнуудыг ганхааж байна” гэж Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос ил тод мэдэгдсэн. 2008 оноос эхэлсэн АНУ-ын эдийн засгийн хямрал Латин Америкийн орнуудыг тойроогүй. Гэхдээ 2010 онд Латин америкийн орнуудын хөрөнгийн зах зээлийн өсөлт 4 хувиар нэмэгдсэн нь бүс нутгийн орнуудын АНУ-аас эдийн засгийн хувьд хамааралтай байх хамаарлыг бууруулсан гэж эдийн засагчид үзэж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш