Хүүхдийн гэх тодотголтой Зайсан дахь 411 дүгээр хорих ангиас зургаан ялтан хүүхэд оргожээ. Энэ явдал долдугаар сарын 31-ний өдөр болсон байна. Зургаан хоригдол хүүхдийн нэг нь хүчингийн, нөгөө тав нь хулгайн гэмт хэргээр ял шийтгүүлсэн байсан ажээ.
Тэднийг эрэн сурвалжлах ажлыг тэр даруйд нь эхлүүлэн нэгийг нь Хөдөлгөөнт эргүүлийнхэн саатуулсан бол нөгөөг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд олж баривчилжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан цагдаагийн байгууллагатай хамтран эрэн хайх ажлыг эхлүүлсэн аж.
Зайсан дахь хорих ангийн хашаа таван метр гаруйн өндөртэй юм байна. Ийм өндөр ханыг давах бололцоо бараг байхгүй бөгөөд давлаа гэхэд зургаагийн зургаан хүний нэгийг нь ч хараагүй өнгөрөөсөн гэхэд гайхмаар байгаа аж.
Хашаа даваагүй бол хаалгаар л гарах боломжтой учир тэдгээр хүүхдүүд хашаа давав уу, хаалгаар гарсан уу гэдгийг тогтоохоор дотоодын хянал шалгалтын ажлыг ч мөн эхлүүлсэн байна.
Г.Бурмаа