logo
Иран улсын ерөнхийлөгч Нигерт айлчилна

Иран улсын ерөнхийлөгч Нигерт айлчилна

2013/04/15
Иран улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад өнөөдөр албан ёсны айлчлалаар Нигерт хурэлцэн очно. "Ираны удирдагч улс орныхоо нөлөө бүхий төлөөлөгчдийг тэргүүлнэ. Талууд хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ" гэж Баруун Африкийн улсад суугаа Ираны элчин сайд сэтгүүлчдэд мэдээлэв. Иран улс энх тайван зорилгоор атом ашиглах хөтөлбөрөөр цөмийн зэвсэг бүтээх ажлаа халхавчилж байна гэж өрнөдийн орнууд тус улсыг зэмлэн буруушааж байна. Тегеран ийнхүү зэмлэлийг няцаасаар байгаа билээ. Нигер улс ураны хүдрийн олборлолтоор дэлхийн 4-р байр эзлэж байгаа нь Ираны удирдагчийн айлчлалын нэгэн гол шалтгаан байж болзошгүй юм..
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш