УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаар ярилцлаа. МАН-ын бүлгийн гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг маргааш Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан байнгын хороо болон нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайдыг ямар үндэслэлээр огцруулах гээд байгаа, ямар хууль тогтоомж зөрчсөн, энэ нь ямар муу үр дагавар авчирсан, цаашдаа энэ байдлаараа үргэлжилбэл Монгол Улсын хувь заяанд ямар үр дагавар авчрах талаас нь тайлбарлаж олон нийтэд ойлгуулна гэдгээ МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдэгдлээ. Мөн хуулийн байгууллагуудтай холбоотой багц хуулийн төслийн хувьд нэлээд нухацтай ярилцах ёстой гэж үзэж байна. Тиймээс намын бүлгээс ажлын хэсэг байгуулж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулахаар болжээ. Эдгээр хуулийн төслийг нэг амьсгаагаар шийдэх боломжгүй бөгөөд УИХ туйлын хянуур, болгоомжтой, ажил хэрэгч хандах шаардлагатай аж. Маршалын албаны тухай, Цагдаагийн албаны тухай, Мөрдөх албаны тухай хуулийн төсөл маш ерөнхий, зохицуулах хүрээ нь ойлгомжгүй, чиг үүргийн онцлогт нь тохирсон нарийвчилсан зохицуулалт байхгүй, тунхаглалын шинжтэй болсныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан онцоллоо. Мөн эдгээр хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүй байхад байнгын хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаад зогсохгүй олонхийн бүлэг гар дээрээ ирээгүй хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжсэн байна. Эдгээр хуулийн төслийг агуулга талаас нь харвал хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн дээр бүх эрх мэдэл төвлөрөхөөр хийгджээ. Ийм учраас зургаан хуулийн төслөөс хоёрыг нь хэлэлцэх боломжтой, бусдыг нь судлах шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзлээ.
Үүнээс гадна Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн ганцхан заалтыг өөрчлөх бус энэ хуулийг бүхэлд нь шинэчилж, дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзэж байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид цаг үеийн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдоос тодрууллаа.
-Сонгинохайрхан дүүрэгт болсон дахин санал хураалт хоёр цагийн өмнө өндөрлөсөн нь хууль зөрчсөн гэсэн маргаан үүсгээд байна.Тэгвэл дахин санал хураалт хүчингүй болно гэсэн үг үү?
-Сонгинохайрхан дүүрэгт 2012 онд болсон УИХ-ын сонгуулийн тухайн тойргийн дахин санал хураалт өчигдөр дангаараа явагдсан. Тойргийн хороо болон СЕХ-ноос МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар 53.31, АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр 43.21 хувийн санал авлаа, сонгууль хуулийн дагуу явагдаж дууслаа гэж мэдэгдсэн. Бид ийм мэдээлэлтэй байгаа. Манай намаас нэр дэвшигч Д.Сумъяабазар өнөөдөр УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авч байгаа.
-Гэхдээ цагийн асуудал эргэлзээ төрүүлээд байгаа юм биш үү?
-Би тодорхой хэллээ. Энэ бол дахин санал хураалт. Өнгөрсөн оны сонгуулийн үргэлжлэл. Хэвлэл мэдээллийнхэн та бүхэн сонгогчдод хандан саналаа 20.00 цаг хүртэл өгөөрэй, СЕХ-ноос зарлаж байна гээд мэдээлээд л байсан шүү дээ. Одоо эргэлзэж бие биеэсээ асуухын хэрэг юу байна. СЕХ-ноос хийсэн санал тооллогын машин 20.00 цаг гэхэд автоматаар хаагдчихдаг гэсэн. Тэгэхээр цагтай холбоотой асуудлыг сонгууль зохион байгуулдаг СЕХ, хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар, Ерөнхий сайдаас асуусан нь зөв болов уу.