1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-Сургалтын төрийн сангийн төсвийн хөрөнгийн зарцуулалт, гадаадад суралцагчдын зээл, түүний эргэн төлөлтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн мэдээлэл сонсох.
2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал:
-Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн Үндэсний дөрөв дэх илтгэл.
3. Төсвийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал:
-Үндэсний аудитын газрын 2012 оны ажлын тайлан хэлэлцэх.
4. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудал;
-Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.
5. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-Байгаль орчны төлөв байдлын тайлан хэлэлцэх;
-Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол;
-Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөөний тухай.