Ажлын хэсгийн хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэг удирдан, Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, С.Дэмбэрэл, Л.Энх-Амгалан, Д.Ганбат, ажлын хэсгийн дэд хэсгийн гишүүд болон байнгын хороодын ажлын албаны ажилтнууд оролцлоо. Ажлын хэсгийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүд “Хилийн боомтын тухай хуулийн төсөл”-ийн үзэл баримтлал, хилийн боомтын эрх зүй, зохион байгуулалт, бүтцийн асуудлууд болон худалдааг хөнгөвчлөх асуудал төсөлд хэрхэн тусгагдсан талаар асуулт асууж, саналаа хэлж оролцлоо. Ажлын хэсэгт орсон Улсын Их Хурлын гишүүд ажлын дэд хэсэгт орсон, хилийн боомтод хяналтын үйл ажиллагаа явуулдаг газрын ажилтнуудад дараагийн долоо хоногт болох ажлын хэсгийн хуралдаанд боомтын аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийн тэнцвэрийг хэрхэн хангах, худалдааг хөнгөвчлөх, боомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгах зэрэг асуудлаар хоёр танилцуулга бэлтгэх үүрэг өглөө гэж Байнгын хорооны ажлын албан мэдээлэв.