“Ярилцах танхим”-ынхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Д.Арвинг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн ням гарагт болсон дахин санал хураалтын үеэр таныг УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчиж, “Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Эрхэмбаярыг дэмжээрэй” гэж сонгогчдод мөнгө тараасан гэдэг асуудал босоод байна. Та үүнд албан ёсоор ямар хариулт өгөх вэ?
-Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаярыг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа гэдгийг мэдэхээс биш сайн танихгүй шүү дээ би. Нөгөөтэйгүүр хүнд тараах мөнгө надад үнэхээр байхгүй.
УИХ-ын 2012 оны сонгуульд оролцоход минь дэмжиж туслах хүн ч байсангүй. Би тийм баян хүн биш шүү дээ. Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр надаар тараалгах гэж мөнгө өгнө гэж байхгүй. Тиймээс би тийм зүйл хийгээгүй гэж хэлэх байна.
-Таныг мөнгө тараасан гэсэн утгатай бичлэгүүдийг цацаад байсан шүү дээ?
-Тэр бичлэг хийсэн өдөр чинь амралтын өдөр байсан. Би тэр өдөр туслахынхаа хамт надтай уулзахаар тохирсон сонгогчидтойгоо Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт уулзаж байсан юм. Жолооч маань бас хамт байсан. Биднийг уулзаж байхад гэнэт л камер барьсан хүмүүс ороод ирсэн. Тэд “Та мөнгө тарааж байгаа юм уу. Гадаа хүмүүс мөнгө тарааж байна” гэсэн. Биднийг гарч харахад гадаа мөнгө тарааж байгаа хүмүүс огтхон ч байгаагүй. Би тухайн үед мөнгө тараагаагүй гэдгээ тайлбарлаад ч нэмэр болоогүй. Ийм л байдлаар бичлэг хийсэн шүү дээ. Тухайн үед хоёр телевиз ирсэн гэдгийг сонсоод дараа нь “ТВ8” телевизээс юу болсон талаар лавлахад “Ардын намын студиэс УИХ-ын гишүүн Д.Арвин тэнд мөнгө тарааж байна гэсэн дуудлага өгсөн гээд ирсэн” гэж байна билээ.
-Тэгэхээр та энэ бүх асуудлыг Ардын намынхан хийсэн гэж үзэж байгаа байх нь ээ?
-Тэгж ойлгож байгаа.
-Сүүлийн үед Ардын намынхан таныг “Ардчилсан намыг цээжээрээ хамгаалж байна” гэсэн утгатай зүйлийг ярьж, хэлж байгаа. Тухайлбал, УИХ-ын дэд дарга С.Баярцогтын нууц данс илэрсэнтэй холбоотой ярилцлага өгснийг тань нэлээд өлгөж авсан. Энэ бүхний хариуд та ямар байр суурь илэрхийлж байгаа вэ?
-Би өөрийгөө Монгол Улсын иргэн, УИХ-ын гишүүн хүний хувьд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж хувьдаа боддог юм. УИХ-ын дэд дарга С.Баярцогт бид хоёр эвлэлд байхын л хамт ажилладаг байсан юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг одоогийн улстөрчдөөс хамгийн түрүүнд таньдаг байсан гэж хэлж болно. Тиймээс нэгдүгээрт танилын хувьд үзэл бодлоо илэрхийлсэн юм. Нөгөөтэйгүүр, С.Баярцогтыг хэтэрхий эрт мэдэгдэл хийсэн гэж би хувьдаа бодож байгаа. Энэ бүхнээс болоод намаа цээжээрээ хамгаалж байна гэж ярих нь өрөөсгөл хэрэг. УИХ-ын дэд дарга С.Баярцогтын төлөө би үг хэлэх эрхтэй хүн. Учир нь тэр хүн өнөөдөр хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт тэнд байсан дансныхаа мэдээллийг бичээгүй л юм байна билээ шүү дээ. Албан тушаалаас нь заавал буулгахын оронд тэр бүхэнд нь сануулах арга хэмжээ аваад өнгөрч болох байсан гэдэг утгаар л би хэлсэн юм. Би юу гэж хэлэхээ хэнээр ч заалгахгүй.
-“Сонгинохайрхан дүүрэгт явуулсан дахин санал хураалтыг 22 цагт зогсоох байсан ч 20 цагт зогсоосноор УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн. Тиймээс дахин санал хураалтыг хүчингүйд тооцно” гэж танай намынхан үзэж байгаа. Харин Ардын намынхан “Энэ бүхний хариуцлагыг зохион байгуулагч Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хорооныхонд хүлээлгэж, санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөх ёстой” гэх юм. Та дахин санал хураалтын үр дүнд УИХ-д орж ирсэн хүний хувьд энэ талаар юу хэлэх вэ?
-Ардын намынхны хэлж байгаагаар СЕХ болон тойргийн хороотой хариуцлага тооцоод нэр дэвшигч Д.Сумъяабазарыг батламжлаад явуулчихъя гэж бодоход энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчинө гэсэн үг. Ингэснээр цаашид дуртай тойргийн хороо нь хууль зөрчиж, хуульд заасан цагийг дураараа өөрчилж, сонгогчдын эрхийг боох тохиолдол гаргахыг өөгшүүлж байгаа хэрэг болж хувирна шүү дээ. Энэ бүхнийг мэдсээр байж УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчиж болохгүй гэдэг байр суурийг би дэмжиж байгаа. Нэр дэвшигчдийн хэн нь ялалт байгуулсан нь хамаагүй шүү дээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн л бол санал хураалтыг дахин явуулах шаардлагатай. Энэ асуудлыг ямар нэгэн байдлаар улстөржүүлэлгүйгээр хуулийг сахих хэрэгтэй. Үндсэн хуулийг Үндсэн хуулийн Цэц манадаг шиг аливаа Сонгуулийн тухай хуулийг Сонгуулийн ерөнхий хороо, тойргийн хороод л манах учиртай. Ийм байхад хуулиа мэдэхгүй ямар нэгэн байдлаар дээрх алдааг гаргаж байна гэдэг нь зохион байгуулалттайгаар сонгуулийг будилуулах гэсэн нэг оролдлого гэж би харж байгаа. Нөгөөтэйгүүр, Баянзүрх дүүрэг дэхь дахин санал хураалт 22 цагт дууссан гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Р.Сарангоо