logo
МАХН-МҮАН-ын

МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаан боллоо

2013/04/16
МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдааны эхэнд Монгол Ардын намын гишүүдээс өргөн барьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд энэ асуудлыг нухацтай авч хэлэлцэх шаардлагатай, эвслийн хоёр нам,  нам дээрээ уг асуудлыг хэлэлцсэний дараа бүлэг дахин хэлэлцэхээр болж хойшлууллаа.
Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Эрх зүйн багц хуулийн төсөл /Цагдаагийн албаны тухай , Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Маршалын албаны тухай, Мөрдөх албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай болон бусад дагалдах хуулийн төслүүд/-ийг  хэлэлцээд Ажлын хэсэг гаргаж нарийн  нягтлан судлах нь зүйтэй гэж үзлээ.
Хуралдааны төгсгөлд Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд ойр ойрхон жижиг өөрчлөлтүүд хийх нь зохимжгүй, одоо байгаа ажлын хэсэгүүд болон яригдаж буй хуулийн төслүүдтэй хамт нэг мөр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хуралдаанд үеэр бүлгийн зарим гишүүдээс гадаадад данс эзэмшдэг УИХ-ын гишүүд дансаа олон нийтэд ил болгож зарлах хэрэгтэй гэсэн уриалга гаргах санал гаргав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш