Энэ удаад шатахууны үнэ бараг 100 төгрөгөөр нэмэгдлээ. Гол Гол шатахуун импортлогчид өчигдөр дуу дуугаа аван үнээ нэмэв. Энэ удаад А80, АИ-92 шатахууны үнэ зэрэг 90 төгрөгөөр өсчээ. Засгийн газрын зүгээс онцгой хөнгөлөлт үзүүлэн импортын шатахууны татварыг 0 болгосон ч “Шунхлай”, “Петровис” компаниуд үнээ урьд урьдынхаас илүүтэйгээр нэмэгдүүлжээ. Тэд үнээ нэмэх болсон шалтгаанаа өнөө л ОХУ-ын нийлүүлэгч тал үнээ нэмсэн гэснээр тайлбарлаж байна.
Тэгвэл “Магнай трейд”, “Сод монгол” компаниуд өчигдөр 19 цагийн байдлаар үнээ нэмээгүй байлаа. Импортын татваргүйгээр шатахуун оруулж ирж байж цаашдаа хуучин үнээрээ шатахуунаа борлуулах боломжгүй хэмээн тайлбарлаж байгаад ойлгох аргагүй. Бусад компаниуд үнээ нэмэхгүй байгаа нь тэдний тайлбар үндэслэл муутай гэдгийг харуулаад байх шиг.