logo
Москвагийн ОУХДС-ийн төгсөгчид уулзлаа

Москвагийн ОУХДС-ийн төгсөгчид уулзлаа

2013/04/16
Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд сургуулийг төгсөгчдийн Дэлхийн анхдугаар форум энэ сарын 11-13-нд Азербайжаны нийслэл Баку хотноо амжилттай зохиогдлоо.

Манай улсыг төлөөлж тус форумд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Элчин сайд  Ц.Сүхбаатар, Л.Оргил, Г.Батжаргал нар оролцлоо. Форумд  нийт  25 орны 400 гаруй төгсөгч хуран цугларч “Боловсрол-Үнэт зүйлийн чиг хандлага, нийгмийн  байгууламжийн зангилаа” , “Даяарчлагдсан эдийн засаг дахь байгаль орчин, эрчим хүчний зохист харьцаа”  сэдвүүдийг голчлон хэлэлцэв.

Форумд Азербайжан улсын Ерөнхийлөгч, МОУХДС төгсөгч Эльхам Алиев  оролцож үг хэлсэний зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, ОХУ-ын ГЯЯ-ны сайд, МОУХДС төгсөгч С.Лавров нар мэндчилгээ дэвшүүлжээ. Манай төлөөлөгчид форумын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож улсынхаа гадаад бодлогын асуудлаар байр сууриа илэрхийллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш