Шинэчлэлийн Засгийн газраас хийж байгаа ажил, зорьж байгаа төлөвлөгөөг төрийн албаны бүх шатандаа ойлгож хүчээ нэгтгэх нь чухал гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэл-Сэтгэл гарган хийх ажил” сэдэвт төрийн албан хаагчдын анхдугаар уулзалт дээр хэллээ.
Монгол төрийн ачааны хүндийг үүрдэг яам, агентлаг болон нийслэлийн захиргааны бүх байгууллагын 7000 гаруй албан хаагч энэ сарын 13-ны өдөр Буянт-Ухаа спорт цогцолборт цуглан, ойрын жилүүдэд төрийн бодлого хаашаа чиглэхийг, албан хаагчид ажилдаа ямар зарчим баримтлах ёстойг хэлэлцлээ. Төрийн албан хаагчид анх удаагаа өргөн бүрэлдэхүүнээр цугласан энэ уулзалтын үеэр Засгийн газрын бүх сайд хариуцсан салбартаа хийж буй ажил, шинэчлэлийг танилцуулсан юм.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Монгол Улсад хууль нь хууль шиг бүгдэд адил тэгш үйлчилдэг, хууль сахиулагчид нь хуулиндаа захирагддаг байхын тулд Хууль зүйн яам эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн гэдгийг онцоллоо.
anhduraarzuv1Салбар бүрт хийх ажлаа сайдууд танилцуулсны дараа төрийн бодлого, үйл ажиллагааг ард иргэддээ хүргэх гүүр төрийн албан хаагчиддаа сэтгэл гарган ажиллахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг захиад “Зах зээлд шилжсэн эхний хорин жилд нийгмийн бүх салбарт мөнгөнд хөтлөгдсөн хандлага сэтгэлгээ ноёрхож, үүний уршгаар төрийн бүх байгууллага авлигын сүлжээнд торлогдож, жирийн албан хаагчид албан тушаалтны өмнө хүчгүйдэж ирсэн. Болохгүй байна гэж бүгд хүлээн зөвшөөрсөн энэ байдлыг өөрчилье гэж уриалахын зэрэгцээ шинэчлэлийг гардан хэрэгжүүлэх хүмүүс нь төрийн албан хаагчид та нар юм шүү. Одоо сэтгэл зүрхний дуудлагаар, ур чадварын тэргүүллээр төрийн албыг залгамжлан авч явах цаг ирсэн” гэдгийг нэмж хэллээ. Ийнхүү төрийн албан албан хаагчдын анхдугаар зөвлөгөөн “Монгол төрийн товчоо” баримтад киногоор өндөрлөсөн юм.