Аливаа улс орон хөгжихийн хэрээр "Байгаль орчны дизайн" гэсэн үзэл бодол зайлшгүй гарч ирдэг. Тэгвэл Монгол улсад ч гэсэн энэ тухай ярих цаг нь болсон бөгөөд улсын хөгжил, хотын хөгжил, байгаль орчны бохирдлыг багасгахад боловсон хүчин бэлтгэх шаардлага тулгарч байгаа юм.
Шанхай хот БНХАУ-ын хотуудаас ялгарч чаддаг гол онцлог нь дизайн өнгө үзэмжиндээ байдаг. Япон улсын тухайд хоолны дизайн нь урлаг болтлоо хөгжсөн газар. Зөвхөн хоол урлал ч бус бусад бүхий л чиглэлд дизайн өндөр түвшинд хүртлээ хөгжсөн япон улс хөгжиж буй орнуудад өөрийн туршлагаас хуваалцаж дэмжлэг үзүүлсээр иржээ. Энэ удаа манай улсад "Байгаль орчны дизайн" сэдвээр сургалт семинар зохион байгуулахаар болоод байна.
Уг семинарын зорилго нь Япон сэтгэлгээ, Японы үзэсгэлэнт дизайныг Монголчуудад өргөн дэлгэрүүлж Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой аж. Сургалтыг 2013 оны 04 дүгээр сарын 28-аас 05 дугаар сарын 01-ны хооронд буюу Япон улсын "Алтан долоо хоног" амралтын үеэр Япон улсаас 10 багш Улаанбаатарт ирж МҮЭСТО-нд зохион байгуулах гэж байна.
Монголд японы дизайн дэлгэрснээрээ хүмүүсийн харилцааны соёл, хотын дэд бүтэц, барилга, хөдөө аж ахуйн техник технологи хоол хүнс, байгаль орчноо болон ан амьтдыг хамгаалах боловсролд суралцахаараа чухал ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
"Байгаль орчны дизайн", улсын хөгжил, хотын хөгжил, байгаль орчны бохирдлыг багасгах, боловсон хүчин гэсэн асуудлуудыг хөндсөн дээрх сургалтаа оюутан сурагч, мэргэжлийн хүмүүст зориулсан 2 өдрийн турш явуулах юм. Мөн энэ үеэр бага ангийн хүүхдэд зориулсан сургалт ч явагдах бөгөөд 100 хүүхдэд зориулсан "Хүүхэд ба байгаль орчны дизайн" семинарыг 4 сарын 28-30 өдрүүдэд ШУТИС-ийн номын санд зохион байгуулж, хүүхдийн бүтээлийн уралдаан зохион байгуулах юм.
Хувийн хэвшлийн болон мэргэжлийн хүмүүст зориулсан 2 өдрийн сургалтаар хүрээнд Зүүн Японы газар хөдлөлт болон сэргэн босолт, Байгаль орчин газрын менежмент дизайн, Олон улсын хот байгуулалт барилгын архитектур дизайн, Сурталчилгааны дизайн, Загварын дизайн сэдвээр японы эрдэмтэн докторууд илтгэл тавих юм. Дээрх сургалтанд хамрагдахыг хүсвэл Засгийн газрын III байр, 507 тоотод биеэр ирж эсвэл jamondesign@gmail.com цахим хаягаар бүртгүүлнэ үү. Холбоо барих утас 96060220
Тус семинарыг Боловсрол, Шинжлэх ухааны яам, Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам, Япон, Монгол хүүхэд залуучуудын боловсролын солилцооны нийгэмлэг хамтран "Байгал орчны дизайн" сургалт, семинарыг зохион байгуулахаар төлөвлөж байна.