Роберт Рийд нь Монгол Улсын хөгжил цэцэглэлт, нийгмийн тодорхой салбаруудад тулгараад байгаа зарим чухал асуудлуудыг шийдвэрлэхэд туслах зорилготой АНУ-ын ард
түмний буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтэнд хяналт тавих, зөвлөх үүргийг хүлээдэг юм. Мөн Монголын Мянганы сорилтын сан(ММСС) болон МСК-ийн нягт хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж иржээ.
Монгол Улсын эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий аво замын сүлжээний АН-3 чиглэлийн нэг хэсэг болох Чойр-Сайншанд чиглэлийн 176.4 км хатуу хучилттай замын барилгын ажлыг ММСС-ийн Авто замын төслийн хүрээнд гүйцэтгэж байна. Төсөл хэрэгжиж эхэлсэн үеэс н. Роберт Рийд төслийн хэрэгжилтэнд үлэмж анхааран, дэмжлэг туслалцаа, үнэтэй зөвлөгөөг өгч, ММСС-гийн өмнөөс олон асуудлуудыг манай улсад нааштайгаар түргэн шуурхай шийдвэрлүүлж ирсэн юм.