МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлд холбогдох хэргийг өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцлээ. Тэрбээр өөрийн ажиллуулдаг www.tsag.mn цахим хуудаст 2012 оны арванхоёрдугаар сарын 3-нд “Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон, АН-ын гишүүн “Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын тэргүүн Р.Улаанхүү 2012 оны арваннэгдүгээр сарын 21-ний орой орон нутгийн сонгуулийн дүн гарч, АН Орхон аймагт ялсан хэмээн хөөрцөглөн архи хэтрүүлэн хэрэглэж бусадтай маргалдан иргэн О-гийн амийг хохироосон онц ноцтой хэрэг үйлдэн одоогоор Орхон аймгийн Цагдаагийн газарт саатуулагдан шалгуулж байна” гэсэн мэдээлэл цацсан аж.
Гэвч энэ нь үндэслэлгүй мэдээлэл байсан бөгөөд түүнд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс “Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бусдын нэр хүндэд халдсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.
Шүүх бүрэлдэхүүн Б.Цогтгэрэлд холбогдох хэргийг хэлэлцээд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 21 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Харин шүүгдэгч Б.Цогтгэрэл шүүхийн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байна.