logo
Умард Солонгост Ким Ир Сений төрсөн өдрийг ёслон тэмдэглэж өнгөрүүллээ

Умард Солонгост Ким Ир Сений төрсөн өдрийг ёслон тэмдэглэж өнгөрүүллээ

2013/04/16
Өчигдөр буюу 4-р сарын 15-ны даваа гаригт Умард Солонгосын үндэсний баяр - Ким Ир Сений төрсөн өдөр болж өнгөрлөө. Умард Солонгосчууд  110 жилийн өмнө төрсөн Ким Ир Сенийг“Үндэстний нар” гэж тнэрлэдэг байна. Тус улс  даяар баярын арга хэмжээнүүд, концерт, ард түмний өргө зугаалга зохиогджээ. Пхеньянд болсон том хэмжээний цэргийн жагсаалаар цэргийн шинэ техникийн загваруудыг харуулжээ. Нөгөөтэйгүүр, Ким Ир Сений төрсөн өдрийг тохиолдуулан Умард Солонгос баллистик пуужин хөөргөж магадгүй гэж ажиглагчид үзэж байсан ч ийм асуудал болсонгүй. Өмнө нь тус улсын зүүн эрэг дээр “Мусудан” төрлийн хоёр пуужинг байршуулсан бөгөөд пуужин хөөргөх талбайд суурилуулсан тухай мэдээлж байсан. Ингэхдээ япон болон өмнөдийн тагнуулын албуудын мэдээлснээр бол тэдгээрийн нэгийг талбай дээр хөөргөхөд бэлэн байдалд оруулжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш