logo
Японы ерөнхий сайд маргаантай арлуудын асуудлаар Хятад улсад буулт хийхгүй гэж мэдэгдлээ

Японы ерөнхий сайд маргаантай арлуудын асуудлаар Хятад улсад буулт хийхгүй гэж мэдэгдлээ

2013/04/16
Япон улсын ерөнхий сайд Синзо Абэ нь Зүүн Хятадын арлуудын маргаантай асуудлаар Бээжинд буулт хийхгүй гэж мэдэгджээ. Сенкаку /Дяоюйдао/ арлуудын асуудлаар японы талаас ямарч буулт үгүй гэж Абэ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй яриа хэлэлцээр хийх үеэр хэлжээ. Америкийн дипломат нь Токиод айлчлал хийж байгаа бөгөөд үүгээр түний Зүүн Азийн орнуудаар хийх айлчлал үргэлжилж байгаа. Керри нь өөрийн зүгээс АНУ нь японы холбоотноо бүс нутагт хамгаална гэдгийг батлан хэлсэн. Гэхдээ Вашингтон нь Зүүн-Хятадын тэнгисийн арлуудын маргаантай асуудалд аль нэгэн талд орох бодолгүй байгаагаа хэлжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш