logo
Харьд зовсон монгол эмэгтэйг эх оронд нь авчирхаар боллоо

Харьд зовсон монгол эмэгтэйг эх оронд нь авчирхаар боллоо

2013/04/16

Саяхан интернэтээр цацагдаад байсан бичлэгийн эзэн Нигерь улсын иргэнтэй гэр бүл болж хоёр хүүхдийг нь төрүүлж өгсөн С.Энхмаа бүсгүй эх орондоо одоогоор ирээгүй байна.

Нигерийн иргэнтэй танилцаж улмаар тус улсад хамтран амьдарч бизнес хийхээр очсон ч С.Энхмааг байшинд цоожилж өдөр болгон дарамталж, хоол унд өгдөггүй байсан байна. Нөхрийнхөө харгис дарамтаас тэрбээр хоёр хүүхэдтэйгээ зугтаж улмаар нэгэн христийн сүмд хандаж аврагджээ.

Тэрбээр энэ талаар орон нутгийн цагдаа болон Монголын элчин сайдын яаманд хандсан ч тусыг эс олсон байна. Харин С.Энхмаа нэгэн телевизэд ярилцлага өгснөөр олны анхааралд орж Монголоос холбогдох албаныхан түүнд болон хоёр охиных нь бичиг баримтыг хөөцөлдөж эхэлсэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш