Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эхний уулзалт ярилцлагад оролцсон бөгөөд Шадар сайд Д.Тэрбишдагва, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эрчим хүчний сайд М.Сономпил, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар оролцоод байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.