Шинэчлэлийн Засгийн газраас хийж байгаа ажил, зорьж байгаа төлөвлөгөөболон ойрын жилүүдэд төрийн бодлого хаашаа чиглэхийгтаниулж хүчээ нэгтгэх зорилгоор 16 яам, агентлаг болон нийслэлийн захиргааны бүх байгууллагын 7000 гаруй албан хаагчидад “Шинэчлэл-Сэтгэл гарган хийх ажил” сэдэвт төрийн албан хаагчдын анхдугаар уулзалтыг Буянт-Ухаа спорт цогцолборт амжилттай зохион байгууллаа. Төрийн албан хаагчид анх удааийнхүү өргөн бүрэлдэхүүнээр цуглан, ажилдаа ямар зарчим баримтлан ажиллах ёстой талаар хэлэлцсэн юм.
Энэхүү уулзалтын үеэр Засгийн газрын бүх сайд хариуцсан салбартаа хийж буй ажил, шинэчлэлийн бодлогоо танилцуулсан бөгөөд Ерөнхий сайд Н.АлтанхуягСоёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэлийг зөвхөн Монголоор овоглох брэндүүдээ дэлхийн тавцнаа таниулсаныг хэлж байсан юм.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн “Шинэчлэл-Сэтгэл гарган хийх ажил” сэдэвт төрийн албан хаагчдын анхдугаар уулзалтанд тавьсан илтгэлийг та бүхэнд танилцуулж байна.