logo
Бүгд Найрамдах Нийгэм Журамт Вьетнам Улсад соёлыг өвийг хадгалан, хамгаалах, сэргээн засварлах чиглэлээр хэрхэн боловсрол эзэмших вэ?

Бүгд Найрамдах Нийгэм Журамт Вьетнам Улсад соёлыг өвийг хадгалан, хамгаалах, сэргээн засварлах чиглэлээр хэрхэн боловсрол эзэмших вэ?

2013/04/17

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Нийгэм Журамт Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд жил бүр 15 монгол оюутныг тус улсын их, дээд сургуульд бакалавар, магистр, докторын түвшний сургалтад хамруулдаг бөгөөд Вьетнам Улсад суралцах  оюутнуудын мэргэжил чиглэл, сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны Яам хариуцдаг болно.

            Соёл, урлаг, соёлын өвийг хадгалан, хамгаалах, сэргээн засварлах чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг таван их, дээд сургууль байдаг бөгөөд эдгээрт суралцах Монгол оюутнуудыг Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломжтой.  

Вьетнамын дараах сургуулиуд энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг юм. Үүнд:

1.      HCM UNIVERSITY OF CULTURE, www.hcmuc.edu.vn

2.      HANOI UNIVERSITY OF CULTURE, www.huc.edu.vn

3.      INSTITUTE OF CULTURE STUDIES, www.ncvanhoa.org.vn

4.      UNIVERSITY OF SOCIAL SCIENCES AND HUMANITIES OF HANOI, www.ussh.edu.vn

5.      UNIVERSITY OF SOCIAL SCIENCES AND HUMANITIES OF HCM CITY, www.hcmussh.edu.vn

Иймд 2013-2014 оны хичээлийн жилд Вьетнам Улсад суралцах 15 оюутны сонгон шалгаруулалтыг Боловсрол, Шинжлэх Ухааны Яам 2013 оны 5 дугаар сард явуулах гэж байна. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш