-Уул уурхайн яаманд хууль бус томилгоо хийгдсэн гэсэн мэдээлэл хэвлэлийн хуудаснаа цөөнгүй гарлаа. Үнэхээр танай яам төрийн албыг төрлийн алба болгоод байгаа хэрэг үү? Та тодорхой тайлбар өгөхгүй юу?
-Уул уурхайн яамны батлагдсан орон тоо 62 байхаас шаардлагатай сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлан томилгоог Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хийсэн. Өнөөг хүртэл төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж нэг ч томилгоо хийгээгүй. Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидийн хувьд тодорхой хэдэн зүйл хэлмээр байна. Яамдын ТНБД-ыг Засгийн газрын тухай хуулийн 18.8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлдөг. Иймээс Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн Төрийн албаны зөвлөл удирдах албаны сонгон шалгаруулалтыг зарласан. Р.Жигжид энэхүү сонгон шалгаруулалтад тэнцэн Засгийн газрын хуралдаанаар орж хуулийн дагуу томилогдсон. ТНБД нь яамны аппаратын ажлын үр дүнг сайдын өмнө хариуцдаг. Түүний хувьд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар олон жил ажилласан, төрийн албаны асар арвин туршлага, мэдлэг чадвартай хүн. Тиймдээ ч зөв зүйтэй шийдвэр гарч УУЯ-нд томилогдсоноор яамны аппаратыг мэргэжил арга зүйн талаас чадварлагаар удирдан зохион байгуулж ажиллаж байна.
-Уул уурхайн сайдад мэргэжлийн бус хүн зөвлөдөг гэсэн зүйл байгаа. Энэ талаар...?
-Уул уурхайн сайд ажлын албаны болон мэргэжлийн гэсэн хоёр зөвлөхтэй. Ажлын албаны зөвлөхөөр Ч.Түмэнбаяр ажиллаж байгаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд Уул уурхайн сайдад мэргэжлийн бус хүн зөвлөж байна гэж гарах болсон. Сайдын ажлын албаны зөвлөх нь ажлын чиг үүргийн дагуу салбарын төрийн захиргааны болон харьяа байгууллагатай холбоотой асуудлаар сайдыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлж, шуурхай ажлыг нь гүйцэтгэх үүрэг хүлээдэг. Харин геологи, уул уурхайн зөвлөхөөр нь геологич мэргэжилтэй, доктор Д.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа. Энэ хүн сайдад мэргэжлийн талаас нь зөвлөж байгаа гэдгийг хэлье. Тус яаманд Уул уурхайн сайдын садан төрлийн хүн ажилладаггүй. Удаа дараа гарч байгаа энэ мэдээлэл нь үндэслэлгүй, ташаа мэдээлэл юм. Тодруулж хэлбэл, яамны сул орон тоон дээр албан хаагчдыг шалгаруулж авахдаа харьяа агентлагаас мэргэжлийн ур чадвар, туршлагатай боловсон хүчнийг нөхөж авах эсвэл ажлын байрны тодорхойлт, нөхцөл шаардлагыг хангасан төрийн албаны шалгалтад тэнцсэн хүмүүсийг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн томилдог. Энэ бүгдээс төрийн албыг төрлийн алба болгож байгаа гэдэг нь ташаа зүйл гэдэг нь ойлгогдох байх.
-Мөн АМГ-ын Кадастрын хэлтсийн даргаар мэргэжлийн бус хүн томилсон гэсэн хэл ам гараад байгаа. Энэ албан тушаалд заавал мэргэжлийн хүн байх ёстой юу?
-Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээ үзүүлдэг, АМГ-ын нэгж юм. Энэ хэлтэстэй холбоотой сайн, муу хэл ам байнга гардаг байсныг санаж байгаа байх. Одоо ч АМГ-ын өмнөх дарга, Кадастрын хэлтсийн даргатай холбогдолтой шүүх хурал болж байгаа шүү дээ. Иймээс уг хэлтсийн чиг үүрэгт тусгасан ажлыг хуулийн дагуу удирдан зохион байгуулж үр дүнд хүргэх зорилгоор Н.Чинбаатарыг АМГ-ын дарга тушаал гаргаж, энэ албан тушаалд томилсон. Н.Чинбаатар ажлаа хүлээж авснаас хойш алдаа дутагдал гаргаагүй. Цаашид ч алдаа гаргахгүй гэдэгт итгэлтэй байна. Төрийн албан хаагч бол өргөсөн тангарагтаа үнэнч байж, Төрийн албаны тухай хуульд захирагдан ажилладаг, ёс суртахуунтай хүн байх ёстой. Н.Чинбаатар энэ шалгуурыг хангасан гэж бодож байна. Н.Чинбаатар Анагаах ухааны дунд сургууль, тэгээд АУДС төгссөн нэгэн. Тэрээр Сайдын бие телеелегчеер найман жил ажиллаж байсан. Мэргэжлээрээ ч ажилласан, мөн бизнесийн салбарт ч ажиллаж байсан. Кадастрын хэлтсийн даргын гол ажил нь тусгай зөвшөөрлийн хөдөлгөөнийг хариуцдаг. Тиймээс итгэл даах хун байх нь чухал. АТГ-ын Кадастрын хэлтсийн ажил нь иж бурэн программчилагдсан байдаг.
-Нэгэн хэвлэлд бичсэнээр “Р.Жигжид Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсоны дараа Японд очоод “Рио Тинто Оюутолгойгоос гарах гэж байгаа. Танайх Оюутолгой дээр орох уу” хэмээн асуусан байна” гэж бичсэн байсан. Үнэхээр танай яамны Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улсын эдийн засаг цаашлаад Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болох ийм болчимгүй үйлдэл хийсэн хэрэг үү?-Хэвлэн нийтлэх эрх хүн бүрт бий. Гэхдээ аливаа мэдээ мэдээлэл, нийтлэлийг бичихдээ тухайн эх сурвалжаас тодруулга, тайлбар авч баримтад түшиглэн бичих нь сэтгүүлзүйн гол баримтлах зарчим болов уу. Гэтэл тухайн албан тушаалд томилогдсоноос хойш нэг ч удаа Япон улс руу яваагүй /гадаад паспортын тэмдэглэгээг нь үзүүлсэн ч болно/ хүнийг очсон болгон улмаар Оюутолгой төсөлд японы талыг оролцуулахаар “хатгасан” мэтээр гүтгэн бичжээ. News.mn сайт дээр нийтлэгдсэн “Уул уурхайнхаа “ууцыг хугалсан” сайд” нийтлэл нь ТНБД Р.Жигжидийн нэр төрд халдаад зогсохгүй Монгол Улсын уул уурхайн салбар, улмаар Монгол Улсын үндэсний эрх ашигт ноцтой хохирол учруулж болзошгүй, хариуцлагагүй үйлдэл болсон гэдгийг хэлмээр байна. Өмнө нь нэг сонинд “Сайд Д.Ганхуяг Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын үеэр “Япончуудыг “Оюутолгой” төсөлд оролцохыг урьсан”, “Монголын Засгийн газар “Рио Тинто”-г тоглоомноос шахаж, тэр орон зайнд Японы хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой байгаа” гэж хэлсэн гэж мөн гүтгэн бичиж байсан. Гэвч энэхүү ташаа нийтлэлдээ тэр сонин залруулга гаргасан. Гэтэл дахин манай яамны Төрийн нарийн бичгийн даргыг баримт, нотолгоогүй, үндэслэлгүй ийнхүү гүтгэж байгаа нь яамны удирдлагууд болоод Монгол Улсын уул уурхайн салбарын нэр хүндийг зориудаар унагах гэсэн явуургүй оролдлого гэж үзэж байна.
-Оюутолгойн ордын үйл ажиллагаа зогссон, “Чалко”-д нийлүүлж байсан нүүрсний нийлүүлэлтийг зогсоосон гэсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Шинэчлэлийн Засгийн газар херенге оруулалтыг боомилох талаар ямар нэг шийдвэр гаргаагуй. Харин ч херенге оруулалтын орчныг сайжруулахад холбогдох хуульд еерчлелт оруулах хуулийн теслийг УИХ-д ерген барьсан. Уул уурхайн яам ч Монголд зохион байгуулагдсан “Discovery Mongolia”, “Coal Mongolia” олон улсын чуулга уулзалтаар "хөрөнгө оруулагчдад нээлттэй бодлого явуулна", "шинэ технологи, санаачлага, шийдэл" бүхнийг дэмжинэ гэсэн бодлогуудыг зарлаж байсан. Мөн Эрдэс баялагийн салбарт баримтлах бодлого дээр ажиллаж байна. Энэ салбарт баримтлах үзэл баримтлалаа зарласан. Хөрөнгө оруулагчид дэмжиж байгаа.
Оюутолгой төслийн тухайд бүтээн байгуулалт, бүтээгдэхүүнийг хугацаанд нь борлуулж эхлүүлэхийн төлөө Оюутолгой ХХК-ийн хувь нийлүүлэгч талууд маш нягт хамтран ажиллаж байна. Манай яам Оюутолгойн төслийн талаарх мэдээллийг цаг тухай бүрт нь олон нийтэд мэдээллэж байгаа. Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн хурал өнгөрсөн хугацаанд хоёр удаа болсон.
Ийм том ордыг эргэлтэнд оруулахдаа ер тавьж эхэлсэнд энгийн хүмүүс ч гайхдаг л юм билээ. 2010-2012 оны хооронд нэг талын хөрөнгө оруулагч болох Засгийн газрын зүгээс ТЭЗУ-д заасан анхны хөрөнгө оруулалтын зардлын хяналтыг хэрэгжүүлж чадаагүйгээс энэ зардал нь 2 гаруй тэрбум ам.доллараар давчихсан. Үүний 60 орчим хувь нь ТЭЗУ-д зааснаар бол улсад татвараар орох орлого гэсэн. Энэ шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Өмнөх Засгийн газрын үед Тавантолгой ХХК “Чалко”-той тун муу гэрээ байгуулсан. Шинэчлэлийн Засгийн газар энэхүү гэрээг засч, сайжруулахаар ажиллаж байна. “Чалко”-той байгуулсан гэрээ хэлцэл өмнөх Засгийн газар “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан эргэлтийн хөрөнгийг нь тараасан нь Тавантолгой ХХК-ны санхүүгийн чадавхийг доройтуулж, алдагдалд оруулж, тус ордын үйл ажиллагааг зогсооход хүргэсэн. Цаашид Тавантолгойн чадавхийг сайжруулж, нүүрсний гадаад зах зээлийг өргөтгөх зорилгоор Засгийн газраас Уул уурхайн сайдаар ахлуулсан ажлын хэсэг, Уул уурхайн сайдын тушаалаар судалгаа хийж санал, дүгнэлт боловсруулах дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэ ордод Монгол хүн бүр хувьцаа эзэмшиж байгаа, тиймээс тэд Тавантолгойн орд эдийн засгийн эргэлтэд орж, түүнээс үр өгөөжийг нь хүртэхийг хүсч байгаа. Энэ ордын үнэ цэнийг нэмэгдуулэх талаар онцгой анхаарч ажиллаж байна.
Манай яамны удирдлагууд цаг наргуй зутгэж байна.
Үнэн бодит байдал нь ийм байна.Эцэст нь хэлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр баримт нотолгоогүй, ташаа мэдээ мэдээлэл нийтлүүлж байгаа энэ асуудлаа дуусгавар болгож, уул уурхайн салбарын эрх зүйн орчин, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд, баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд, эдийн засгийн өсөлтийн талаар үндэслэл, судалгаатай, эх сурвалжийн баримт нотолгоотой, үнэн зөв мэдээллийг олон нийтэд түргэн шуурхай хүргэж байхыг хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид та бүхнээсээ хүсч байна.