Улаанбаатар хотын нөөцийн махны худалдаалалтын байдалд Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Монголын махны холбоо, Эрүүл мэнд аюулгүй байдал, Хүнсний тусгаар тогтнолын эвсэл зэрэг төрийн бус байгууллагууд хяналт тавьж ажиллаж байна.
Цагаан сарын үеэр махны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор дээрх хотуудад 2013 оны 1 дүгээр сарын 17-ноос 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 425.4 тонн мах худалдан борлуулсан.
2013 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын нөөцөд сертификатаар баталгаажуулсан махны 19,3%, Дархан-Уул аймагт 27,8%, Орхон аймагт 21,6%-ийг борлуулаад байна. Үүнээс Улаанбаатар хотод худалдааны 382 цэгээр гулуузаар 1 264,5 тн, жижиглэнгээр 512,7 тн, нийт 1 777,0 тн нөөцийн махыг худалдан борлуулаад байна. Орхон аймагт нийт 22 цэгээр 216,7 тн мах, Дархан-Уул аймагт 46 цэгээр 278,0 тн нөөцийн мах худалдан борлуулжээ.
Улсын нөөцийн махны худалдан борлуулж буй үнэ:
Жижиглэнгээр: - үхрийн мах 5950 төг/кг - хонины мах 5750 төг/кг - ямааны мах 4850 төг/кг |
66666666666 | Гулуузаар: - үхрийн өрөөл мах 5800 төг/кг - хонины гулууз мах 5500 төг/кг - ямааны гулууз мах 4600 төг/кг |
Мэдээллийн чиглэлээр: УБ хотын нөөцийн махны менежментийн компаниас ард иргэдэд мэдээлэл хүргэх, гомдол санал хүлээн авах утсыг 88046551, 88046552, 8804653 дугаараар 2012 оны 11 дүгээр 27-ны өдрөөс эхлэн ажлуулж, ирсэн өргөдөл гомдлыг барагдуулан ажиллаж байна.
УБ хотын нөөцийн махны борлуулалтын цэгүүд, байршил, борлуулсан махны тоо хэмжээг хавсралтад тусгав. Хавсралтыг энд дарж үзнэ үү