Өчигдөр Ираны зүүн-өмнөд нутагт газар хөдлөсний уршгаар 40 хүн амь насаа алдсан тухай «Аль-Арабия» телевиз мэдээлэв. 7,5 магнитудтай газар хөдлөлтийн голомт Пакистантай хил залгаа нутагт байжээ. Саудын Арави, Кувейт, Арабын Нэгдсэн Эмирт Улс болон Энэтхэгийн оршин суугчдад газар дорхи түлхэцийг мэдрэгдсэн байна.