Умард Солонгос өнгөрсөн Мягмар гарагт тулган шаардах хэлбэрээр Өмнөд Солонгост хүчтэй цохилт өгнө хэмээн сүрдүүлэв. “Умардын удирдлагын нэр хүнд болон эрхэм чанар руу дайрсан дайсны хүчнүүдэд БНАСАУ-ын цэргийн зэвсэгт хүчний хүчирхий хувьсгалыг харуулсан цэргийн жагсаал нь лантуу мэт тэднийг юу ч үлдээлгүй устгах болно“ гэж Умардын цэргийн командлалын тулган шаардах бичигт дурьджээ. Шинээр заналхийлэх болсон шалтаг нь Өмнөд Солонгосын идэвхтэнүүд умардын өмнөх удирдагчид болон Ким Ир Сен болон Ким Чен Ир нар болоод одоогийн Ким Чен Уны хөрөг зургуудыг шатааснаас болжээ. Даваа гаригт Умардад тус улсыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений төрсөн өдрөөр “Нарны өдөр” үндэсний баярыг тэмдэглэж байх үед Өмнөд Солонгост тэдний хөргүүдийг олны өмнө шатаажээ. Умард Солонгосын “цэргийнхний тулган шаардах бичигт Сөүл нь хэрвээ шууд яриа хэлэлцээрийг хүсч байгаа бол, Өмнөд нь “БНАСАУ-тай холбоотой дайсагнагч арга хэмжээнүүдийнхээ төлөө уучлал гуйх ёстой бөгөөд цаашид ийм зүйл давтагдах ёсгүй ” гэжээ. Үүний өмнө Сөүл солонгос хоорондын яриа хэлцэлийг эхлүүлэх тухай санал тавьсанд, Пхеньян уг саналыг “зальтай мэх” гэж нэрлээд татгалзсан хариу өгсөн аж.