logo
Эрх нь зөрчигдсөн эмэгтэйд нөхөн олговор олгуулахаар болов

Эрх нь зөрчигдсөн эмэгтэйд нөхөн олговор олгуулахаар болов

2013/04/18
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэн Э нь 2013 оны 1 дүгээр сарын 15-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хандаж, удаан хугацаагаар хүнд гэмт хэрэгт хилсээр шалгагдан бие махбод, сэтгэл санааны хүнд дарамтад орж, хохирсон тухай гомдол гаргасан билээ. Иргэн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасанХүний эрхийн Үндэсний Комиссоос тухайн гомдолд холбогдох хяналт шалгалтын ажиллагаа явуулж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж, тогтоосны үндсэн дээр иргэн Э-г төлөөлөн Хөвсгөл аймгийн сум дундын шүүхэд 2013 оны 3 дугаар сард нэхэмжлэл гаргасан байна. ХЭҮК-оос гаргасан төлөөлөн нэхэмжлэлийн дагуу Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаар хэлэлцэн, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.7 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын нөөц сангаас 65 орчим сая төгрөгийг гаргуулан иргэн Э-д олгуулахаар шийдвэрлэлээ.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэн Э нь 2013 оны 1 дүгээр сарын 15-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хандаж, удаан хугацаагаар хүнд гэмт хэрэгт хилсээр шалгагдан бие махбод, сэтгэл санааны хүнд дарамтад орж, хохирсон тухай гомдол гаргасан билээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш