logo
“Хээл хахууль” авсан цагдаа нарыг шалгаж эхэлжээ

“Хээл хахууль” авсан цагдаа нарыг шалгаж эхэлжээ

2013/04/18
Энэтхэгийн Мумбай хотын 36 цагдааг хээл хахууль авч байгаа бичлэг цацагдсаны дараа тэднийг шалгаж байгаа гэж албаны хүн мэдээллээ. Бичлэгт дээрх цагдаа нар иргэн Kasam Khan гэгчээс 50-150 руппи авч байгааг харуулсан байна. Ноён Khan хэлэхдээ цагдаа нар хээл хахууль шаардах үед найзынхаа гэрийн барилгын ажил дээр ажиллаж байсан бөгөөд түүний мэдүүлснээр бичлэгийг өнгөрсөн гуравдугаар сард 2 долоо хоногийн хугацаанд хийсэн байна. Мумбай хотын цагдаагийн дарга Satyapal Singh хэлэхдээ “энэ бол ичгэвтэр хэрэг” хэрвээ цагдаа нарын буруутай нь нотлогдвол холбогдох шийтгэл хүлээлгэнэ гэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш