Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг Цог Жавхлант Ван Хоёрдугаар Альбертад уламжлаад, тааламжтай үедээ Монгол Улсад айлчлах урилгатайг нотлов.
Цог Жавхлант Ван Хоёрдугаар Альберт Элчин сайд Х.Даваадоржид Итгэмжлэх жуух бичгээ барьсанд баяр хүргээд Монгол, Бельгийн харилцаа, Монгол Улс-Европын холбооны хооронд байгуулах гэж буй Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсад эрчимтэй хөгжиж байгаа уул уурхайн салбарын талаар сонирхсонд Элчин сайд товч хариулж, хоёр талын харилцааны түвшинг ахиулан боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгаль хамгаалал зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Цог Жавхлант Ван Хоёрдугаар Альберт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж монголын ард түмэнд хөгжил цэцэглэлийг хүсэн ерөөж буйгаа уламжлахыг хүсэв.