Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн бүртгэлийг жил бүрийн намар хийдэг байсан. Харин энэ жилээс зун хийж байхыг салбарын сайд Л.Гантөмөр цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг болгожээ. Тодруулбал, зургадугаар сарын 20-ноос өмнө цэцэрлэгүүд хүүхэд элсүүлэх тоогоо зарлахаас гадна бүртгэлийн үйл ажиллагаагаа эхлүүлэх аж. Энэхүү шинэ журам нь эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт бүртгүүлэх гэж дугаарлах мөн танилын холбоогоор элсүүлдэг явдлыг үгүй болгох юм. Цаашлаад багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажлын үр дүнг цаасан тайлангаар биш, хүүхдийн олж авч буй мэдлэгээр дүгнэдэг болоход анхаарах ажээ.
Ц.Од
www.shuum.mn
Ц.Од
www.shuum.mn